СПАЛЛЕТТИ: ТОГЛОЛТЫН ДАРАА ДҮГНЭХЭД АМАРХАН...

2019-03-08  
 
Айнтрахт 0 : 0 Интер Милан.
 
 
-Эхний тоглолт тэнцээгээр өндөрлөлөө. Бид сайн тоглож чадсангүй. Энгийн дамжуулалтаа ч хийж чадахгүй алдаа гаргаж байлаа. Айнтрахт бол сайн баг. Хол ч явна. Ер нь аваргын төлөө өрсөлдөх 6-7 багийн нэг. Тэдний прессингийг бид давж чадаагүй. Гоолдож чадаагүй нь ч үүнтэй холбоотой. Бид 11 метрийн торгуулийн цохилтоо ч алдсан. Энэ бүхэн бол тоглогчид ямар хүнд дарамт дор тоглосныг илтгэнэ. Уул нь манай багт 3-4 бэлтгэгдсэн хүн бий. Перисич, Найнголен гээд. Торгуулийн цохилтыг сайн гүйцэтгэдэг олон тоглогчтой байх нь давуу талтай. Хариу тоглолт бидний тоглолтонд эцсийн дүнг тавина. Перисичийн бэртэл бүрэн эдгэсэн байна гэж эмч нар дүгнэлтээ гаргасан.
 
Перисич. Энэ хорват эр хэн болохоо ДАТТ-ээр үзүүлсэн. Биеийн хөгжил сайтай. Тэмүүлэлтэй, дээр нь аль ч хөлөөрөө сайн тоглодог. Гоолдох чадварыг эзэмшсэн. Интер багийг шигшээ 4-д үлдэхэд Перисичийн үүрэг өндөр гэдгийг мэргэжилтнүүд үнэлж буй. Тэр гэмтлээсээ буцаж талбайдаа дөнгөж ирж байна. 
 
 
 
Н.САЙНБИЛЭГ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?