Бурнлей тоглолтын эхний болон төгсгөлийн гоолыг оруулсан ч 4:2-оор Ливерпүүлд хожигдлоо. Ливерпүүлийн Мане, Салах, Ферминогийн гурвал дахин амиллаа. Салах гоолын нөхцөлийг бий болгож түүнийг нь Фермино, Мане нар алдалгүй ашиглаж, байр сууриа бэхжүүллээ. Тэд дараалан 5 тэнцэж, хурд нь тун удааширсан байсныг энэ тоглолтоороо өөрчилж чадлаа. Тэд Манчестер Ситиг нэг онооны дутуутайгаар нэхсээр.
Харин энэ тоглолтоос Ливерпүүл том хохирол амсав. Энэ бол Арнольд бэртэл авч Байер Мюнхентэй тоглох тоглолтонд оролцож чадахгүй болов. Байер Мюнхен багтай энэ сарын 13-нд хариу тоглолт хийнэ.
Н.САЙНБИЛЭГ