"ХААН ДААТГАЛ" - "ӨСӨХ ЗООС" БАГУУД ФИНАЛДАНА

2019-03-11  

Мэндбаяр эзэнтэй, Галбадрах дасгалжуулагчтай, Лхагвасүрэн ахлагчтай "Хаан Даатгал" баг Баатархүү эзэнтэй, Мөнхзориг ахлагчтай "Цэгц Шагай" багийг 5:2, 5:2 багаар хожиж "А" хэсгээс финалд шалгарсан. Тэгвэл "Б" хэсгээс, Цэдэнбалжир дасгалжуулагчтай, Баярмагнай ахлагчтай "Өсөх Зоос" баг " Энх-Амгалан эзэнтэй, Билэгжаргал ахлагчтай "Тэнгис Синема" багийг 5:1, 5:3-ийн харьцаагаар буулган авч, "Хаан даатгал" багтай финалдах боллоо. Хожигдсон "Цэгц шагай"- "Тэнгис Синема" багууд 3-р байрын төлөө тоглоно. Хэн түрүүлж 2 хожил авсан нь ялалт байгуулна. Лигийн финалын тоглолт ирэх Ням гарагийн 10.00 цагаас Оч төв клубт эхэлнэ. Үзэгчдийг өргөнөөр сонирхохыг урьж байгаа юм байна.

"Тэнгис Синема" багийн гол тоглогч Эрдэнэбаяр Тусгай олимпийн сайн санааны тоглолтод оролцохоор Дубайг зорьсон тул Тэнгис Синема багийн хүч илэрхий суларсан байлаа. Гол тоглогчгүй хэдий ч үлдсэн тоглогчид нь чармайсан. Билэгжаргал 3:1 Баярмагнайг, Урантогос, Балжинням нарыг Ундрам хожиж багийг хожлын оноог 3:3 болгож тэнцүүлсэн. Мягмарсүрэн 2:3 Баярмагнай, Сэр -Од 2:3 Баярмагнай ( том) нарт хүчийг үзэж хожигдсон. Хэрвээ энэ хоёр тоглолтыг хожиж чадсан бол шовхын тоглолт ч гарахад ойрхон байсан.

Зүүн гараас : Дэд мастер Билэгжаргал, багийн дасгалжуулагч Ууганаа, багийн эзэн, дэд мастер Энх-Амгалан. - Гол тоглогч тэмцээн дундуур гадагшаа явснаар тооцоо алдагдсан. Бид залуучуудаас бүрдсэн сайн баг бэлдсэн байсан. "Өсөх зоос"-той ана мана тоглож хожигдлоо. Бага зэрэг аз дутлаа. Энэ бүрэлдэхүүнээрээ хүрэл медалийн төлөө тоглоно. Багтаа найдаж байна гэж Энх-Амгалан сэтгэгдлээсээ хуваалцав.

Хоёр багийн ахлагчийн хариуцлагатай тоглолт эхлэхийн өмнө. Лхагвасүрэн хожвол "Хаан даатгал" финалд шалгарах байв. Энэ тоглолтыг Лхагвасүрэн туршлага заан 3:0-ээр хожсоноор баг нь финалд шалгарлаа. Нийт 5 хожил авахаас Лхагвасүрэн 2, Должинзуу 2, Анар 1 хожил авсан байна.

Дэд мастер Анар " Өсөх Зоос" багтай ч сайн тоглосон бол энэ удаа дэд мастер Мөнхбилэгийг 3:2-оор хожиж, багийнхаа финалд шалгарах замыг зассан гавьяа байгуулсан.

"Хаан даатгал" багийн 2-р ракет, улсын аварга Энхсайхан тоглолтын завсарлагаанаар багш Гадбадрахын зөвлөгөөг авах үеэр. Хоёр жилийн өмнө Лхагвасүрэн, Энхсайхан, Должинзуу нар "Монлаа" багаараа мөн л Лигт багаараа түрүүлж байсан бол энэ жил дахин хамтдаа финалд шалгарлаа.

"Цэгц шагай" багийн эзэн Баатархүү, багийн 3-р ракет, дэд мастер, Монгол улсын спортын сайд Мөнхбилэг, дэд мастер Сэлэнгэмөрөнгийн хамт.

Нийт багаараа: Улсын аварга Болор-Эрдэнэ., багийн ахлагч дэд мастер Мөнхзориг.

"Цэгц шагай" багийн 2-р ракет Лхагва-Эрдэнэ. Маш хурдтай өссөн залуу тамирчдын нэг. Тэд "Тэнгис Синема" багтай хүрэл медалийн төлөө ур чадвараа сорино.

 

 

Э.ОТГОО
 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?