Б.ХОНГОРЗУЛ ТАВДУГААР БАЙР ЭЗЛЭВ

2019-03-12  

Өсвөрийн хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-16-ны өдрүүдэд АНУ-ын Лас-Вегас хотод болж байна. Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн  тамирчин  олон улсын хэмжээний мастер Б.Хонгорзул 59 кг-д,  ОУХМ Г.Энэрэл 71 кг-д  дасгалжуулагч Х.Одхүү, Ч.Март  нарын удирдлагад оролцож байна. Манай тамирчид хоёулаа 17 настай бөгөөд тэдний жинд тус бүр 13 тамирчин өрсөлдөж байна. Б.Хонгорзул тавдугаар байр эзэлсэн бол өнөөдөр Г.Энэрэл өрсөлдөнө.

Тэмцээнд 50 орны 200 гаруй тамирчид өрсөлдөж байгаа юм. Тэмцээнд 13-17-ны насныхан оролцож байгаа бөгөөд жингийн аваргууд эхнээсээ тодорч эхэллээ. Хөвгүүдийн 61, 67 кг-д Казахстан тамирчид дэлхийн аварга цолыг хүртсэн юм. Тодруулбал, 61 кг-д А.Сайрамкэз 257 кг-аар жиндээ түрүүлсэн бол 67 кг-д Т.Сайхан нэртэй залуу 288 кг-аар аваргын алтан медалыг хүртсэн байна. Одоогоор эрэгтэйчүүдийн дөрвөн жингийн аваргууд тодорсноос Казахстан Улсаас хоёр аварга, Вьетнам, Италиас нэг, нэг аварга төрөөд байна. Тэдгээрээс гарна Турк, Румын, Узбекистан, Мексикийн тамирчид медалын тавцанд зогслоо.

Энэ удаагийн өсвөрийн ДАШТ-ийг олон улсын шүүгчээр Л.Одгэрэл ажиллаж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?