МАНЧЕСТЕР СИТИ АВАРГУУДЫН ЛИГИЙН ШИГШЭЭ НАЙМД ҮЛДСЭН 3 ДАХЬ БАГ БОЛЛОО

2019-03-13  

35 дахь минутаас эхлэн гоолын бороо асгасан. 3 минутын завсарлагатайгаар Агуэро гоолдсон. Эхний гоол торгуулийн 11 метрээс, харин бусад 6 гоолыг тоглолтоос орууллаа.

Зөөлөн, хуурч цохин эхний гоолыг, хоёр дахь гоолыг хаалгачийн зүүн буланд ойроос цохиж харьцааг 2:0 болгосон.

Довтолгоо нэг л хаалга руу ч чиглэж байсныг 7:0 гэдэг тоо гэрчилнэ.

-Бид өмнөх тоглолтонд 1 тоглогч дутуу тоглохдоо 2 гоол оруулж 3:2-оор хожсон. Тэгвэл талбай дээрээ ижил тоглогчтой тоглож 7:0-ээр Шалькег буулган авлаа. Манчестер Сити баг агуу түүхгүй баг. Бид энэ багт энэ түүхийг бүтээхээр зүтгэж байна. Премьер Лигт өмнө нь түрүүлж байсан амжилтыг нь өнгөрсөн улиралд давтсан. Энэ жил Лигээ тэргүүлж буй. Английн Карабао цомыг энэ жил хүртсэн. Шалькег хожсоноор Аваргуудын Лигт шигшээ 8-д үлдлээ. Үүнд баярлахаас өөр аргагүй. Маш том амжилт. Хагас шигшээ тоглолтонд одоогийн байдлаар МЮ, Тоттенхэм багууд бидний хамт шалгарсан. Маргааш Ливерпүүл нэмэгдэх эсэхийг бид мэдэх болно. Энэ бол Английн Премьер Лиг хэр хөгжсөнийг илтгэх маш тод үзүүлэлт. Залуус маань сайн тоглолоо. Дараа дараагийн тоглолтын хувь заяаг хэлэхэд эрт байна. Бид тоглолт бүрээ хожих зорилго тавьж буй. Үүнийгээ ч өнөө хүртэл биелүүлж ирлээ.Бид уруудаж биш, өгсөж буй баг. Хожлын төлөө бүхнээ зориулж чадна. Тэгээд хожигдвол харамсах зүйлгүй. Одоо биднийг маш том, хүнд даалгавар хүлээж байна. Фанатуудынхаа итгэлийг даахын төлөө бид чадах бүхнээ зориулна. Ингэж Пеп Гвардиола тоглолтын төгсгөлд хийсэн Хэвлэлийн бага хурлын үеэр хэлэв.

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Хүрэлээ:Английн клубуудээс энэ улиралд Аваргуудын лигт түрүүлэх нь тодорхой боллоо. Чухам хэн нь вэ гэж .... 2019-03-13
Хүрэлээ:Сити гангарч байна даа 2019-03-13
Батаа:Сити аймаар байнаа. Тоглолт бүрдээ гоолоор бороо оруулчих юмаа. Гэхдээ энэ жил Ливерпүүл юм дуулгана шүү. 2019-03-15
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?