ЛИВЕРПҮҮЛ ХОЖВОЛ АНГЛИЙН 4 БАГ АВАРГУУДЫН ЛИГТ ШАЛГАРЧ, ШИНЭ РЕКОРД ТОГТООНО

2019-03-13  
 
Үүрийн 04.00 цагт Байер Мюнхен өөрийн талбайдаа Ливерпүүлийг хүлээн авна. Зөвхөн Ливерпүүлийн биш, Английн олон мянган хөгжөөн дэмжигчид Ливерпүүлийг дэмжихээр Германыг зорьсон. Хариу тоглолт эхний тоглолт шиг 0:0-ээр өндөрлөж магад гэсэн таамгыг мэргэжилтнүүд дэвшүүлж буй.
 
Энэ бол магадлал 50:50 гэж дүгнэж буйн илрэл. Ливерпүүлийн хувьд Арнольд бэртэл авсан таагүй мэдээтэй ч, Мане, Салах, Ферминогийн гурвал сэргэсэн сайн мэдээ бас бий. Яагаад гэвэл энэ гурван тоглогч тоглолтын хувь заяаг шийдвэрлэгчид юм. Тэд зөвхөн гоолыг чихэх биш, гоолын нөхцөлийг бий болгогчид юм. Тэгэхээр энэ гурав сайн тоглож буй нөхцөлд аль ч багийг буулган авах чадвар бий, Ливерпүүлд.
 
 
 

 Хамгаалалтын бат бөх цайз Ван Дик тоглолтонд эргэн ирсэн.

 
Германы шигшээ багийн дасгалжуулагч Йохон Лёвд Байер Мюнхен багийн тоглогчид дургүйцлээ илэрхийллээ.
 
 
Байер Мюнхен багийн гол тоглогчид Томас Мюллер, Хеммел, Боатэнг нарыг дахин шигшээ багт дуудахгүй гэдгээ Германы шигшээ багийн дасгалжуулагч Йохан Лёв энэхүү чухал тоглолтоос хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн. Үүнд эдгээр тамирчид дургүйцэв. Германы баг ДАШТ-д муу тоглосонд багийн дасгалжуулагч хамгийн түрүүнд хариуцлага үүрэх учиртай. Бид биш Йохан Лев шигшээ багийг орхих ёстой гэж тэд мэдэгдлээ. Түүнээс гадна Аваргуудын Лигийн маш чухал тоглолтын өмнө ийм хортой мэдэгдэл гаргасан нь багийн уур амьсгал, тоглолтонд нөлөөлөх магадлалтайг ч тэд үгүйсгэсэнгүй. Ийнхүү Байер Мюнхен багийн гол гол тоглогчдын сэтгэхүйд Германы шигшээ багийн дасгалжуулагч Йохан Лев Ливерпүүл багтай хийх тоглолтын өмнө томхон цохилт өглөө. 

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?