РОНАЛДО БОЛ РОНАЛДО ЮМ, ТЭР ҮНЭХЭЭР АВАРГУУДЫН ЛИГИЙН ДАЛЛАГАТАЙ ТОГЛОГЧ БОЛОЛТОЙ

2019-03-13  

Атлетико Мадрид багт 2:0-ээр эхний тоглолтонд хожигдсоны дараа Ювентус баг энэ улиралд мөрөөдлөө орхих цаг болжээ гэж бичиж байсан. Роналдо 34 нас хүрсэн, хөгширсөн, гоолын бурхан тэнгэр түүнээс холджээ гэж хэлж, ярьж , бичиж байсныг тэр хариу тоглолтонд няцааж чадлаа. Тэр 27 дахь минутанд гоолдож, харьцааг 2:1 болгож орйтуулж, хоёрдугаар хагасын 49 дэх минутанд дахин гоолдож, ерөнхий харьцааг 2:2 болгож тэнцүүлж чадсан. Харин тоглолт дуусахаас 4 минутын өмнө хожлын буюу 3 дахь гоолыг 11 метрийн торгуулийн цохилтоос оруулж, хет трик хийсэн. Хет трикийн тоогоор тэрбээр Месситэй эн зэрэгцэв.

 
 
 
 
 
 
Роналдог 3 дахь гоол оруулсны дараа найз бүсгүй Родригиз нь баярын нулимс дусаасныг Италийн ийнхүү тольдсон байна
 
 
 
 
Португалийн загвар өмсөгч Жоржина Родригез тоглолт бүрийг үздэг. Роналдотой хаана л бол хаана хамтдаа явдгийг ч сэтгүүлчид дуранддаг. Роналдо бие барьсан өмдөөр гангарах дуртай бол Родригез ч өөрийн биеийн галбир төрхийг тодруулсан хувцас өмсгөлийг сонгодог байна.
 
 
 
- Бид юу ч хийж чадсангүй. Роналдо бол багаа өөрчилж чаддаг тоглогч юм байна. Тэр үнэхээр чадварлаг тоглогч гэдгээ дахин харууллаа. Би багаа удирдаж, манлайлж чадаагүй буруу ай гэж Антуан Гризман хэлсэн бол,
 
 
- Би залуусаа буруутгахгүй. Тэд чадах бүхнээ хийсэн. Өнөөдөр Ювентус илүүрхлээ. Прессинг маш хүчтэй, довтолгоо нь хурц, оновчтой байлаа. Талбай дээрээ 2:0-ээр хожсон бидний сэтгэл бидний сэтгэхүйг хуурчээ. Ялсан мэт, ялагдашгүй гэдэг сэтгэхүйгээсээ салж чадсангүй. 3:1-ээр хожигдоход бид дараагийн шатанд шалгарах байсан. Түүндээ хүрэх боломжийг олгосонгүй. Ювентус манайхаас тохой илүү байлаа. Баяр хүргэхээс өөр үг олж хэлж чадахгүй нь гэж Атлетико Мадрид багийн дасгалжуулагч хожигдолтойгоо эвлэрэв.
 

Ювентус хожно гэдэгт итгэж байсан цөөн хүний нэг бол Фабио, Ювентусын спорт хариуцсан захирал. Тэр Реал Мадрид багаас 100 сая еврогоор Роналдог багтаа шилжүүлж авсан хүн. -Энэ үдэш биднийх байх болно. Бид хожно. Дараагийн шатанд шалгарна. Яагаад гэвэл хамгийн том, хүчирхэг хөзрийг бид атгаж буй. Тэр хөзөр бол Роналдо гэж Фабио тоглолтын өмнө хэлж байсан. Тоглолт түүний хэлснээр болов. Роналдо 3 гоол оруулж, багтаа ялалт авчирлаа. Ийнхүү Ювентус Аваргуудын Лигт шалгарсан цорын ганц багаар тодорлоо.

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?