АНГЛИЙН 4 БАГ ДӨРВҮҮЛЭЭ АВАРГУУДЫН ЛИГИЙН ШИГШЭЭ НАЙМД ШАЛГАРЛАА

2019-03-14  

Байер Мюнхенийг талбай дээр нь " нугасалж", Германы багийн Аваргуудын Лигт үлдэх сүүлчийн найдлагыг Ливерпүүл тасаллаа. Байер Мюнхен, Ливерпүүлийн аль аль нь Лигтээ хоёрдугаар байранд эрэмблэгдэж буй. Тэгвэл Английн Лиг хэр хүчирхэг болсныг Ливерпүүл харууллаа. Тэд өөрийн талбай дээрээ 0:0-оор эвийн гэрээ байгуулсан ч, айлын талбайг өөрийн мэт эзэмдэж, 3 гоолыг Германы шигшээ багийн хаалгач Ноерын хаалганд зоолоо.

Ван Дик 69 дэх минутанд гоолдож тооны харьцааг 2:1 болгосноор Байер Мюнхен багийг хүнд байдалд оруулсан.

Мане энэхүү тоглолтын эхний болон эцсийн гоолыг оруулсан. Түүний гоолын дараа Байер Мюнхений фанатууд цэнгэлдэх хүрээлэнг орхиж эхэлсэн.

-Гайхалтай үдэш. Миний сэтгэл маш өндөр байна. Байер Мюнхен бол Европын топ багийн нэг. Эхний тоглолт 0:0-ээр тэнцсэн. Байер Мюнхенд биднээс илүү шаанс байсан уу гэвэл байсан. Талбай дээрээ тоглож байсан. Дурын дүнгээр хожиход л тэд дараагийн шатанд шалгарах байсан. Бидний хувьд заавал хожих шаардлага тулгарсан. Залуучууд маань даалгавраа маш сайн гүйцэтгэсэн. Эхний үед Ливерпүүл баг гайхалтай тоглолт үзүүлсэн. Бөмбөгийг илүү хянасан. Прессинг сайн хийсэн. Манегийн эхний гоол бол гайхамшиг. Би 5 дахин давтан давтан үзсэн. Гайхалтай ур чадвар, гоё ч гоол. Хоёрдугаар үе нэгдүгээр үедээ үл хүрэх ч, үр дүнгийн хувьд илүү байсан. Бидний довтолгоо айлыг сандаргаж байсан. Ван Дикийн хоёр дахь гоолын дараа Байер Мюнхен баг барьц алдсан. Тэд үлдэж буй 20 гаруй минутанд 2 гоол оруулах шаардлагатай болсон. Довтолгоондоо хэт шунаснаас хамгаалалт суларсныг залуус ашиглаж Мане 3 дахь гоолоо шигтгэсэн. Манай хамгаалалт бол маш бат бөх байж чадсан. Аваргуудын Лигт тоглож буй баг хамгаалалт сул байж болохгүй. Учир нь Европын топ багууд учир алдааг өршөөхгүй. Тэд манай хамгаалалтыг сэтэлж чадаагүй. Миний хувьд Байер Мюнхенийг хожсондоо баярлаж буй биш. Ливерпүүл сайн тоглосонд, дараагийн шатанд шалгарсанд сэтгэлээсээ баярлаж байна. Урьд би Дортмундад байхдаа Дортмундын төлөө л байсан. Одоо би Ливерпүүлийн амжилтын төлөө бүхнээ зориулж буй. Дараагийн баг хэн байх нь одоогоор сонирхол татахгүй байна. Манай залуус аль ч багтай нүүр тулахад бэлэн. Ингэж Ливерпүүл багийн дасгалжуулагч Юрген Клопп Германы телевизэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна.

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?