АРСЕНАЛ ШӨВГИЙН НАЙМД ҮЛДЭВ

2019-03-15  
Энэ тоглолтонд Аубамянг хоёр гоол оруулсан. Тоглолтын 5 дахь минутанд хөндлөн дамжуулсан бөмбөгийг хаалгачийн хажуугаар чихэж эхний гоолыг оруулж, хоёр дахь гоолын дамжуулалтыг өгсөн. Төгсгөлд нь, тоглолт дуусахаас 18 минутын өмнө хожлын гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд зоосон. Рамсейгийн дамжуулалтыг тэр гоол болгож чадсан. Аубамянгийн цагаан зурааснаас хаалгачийг давуулсан дамжуулалтыг Арсеналын тоглогч мөргөж хоёр дахь гоолыг оруулсныг тооны харьцааг 2:2 болгож, талбайг бүрэн эзэмдэж эхэлсэн. Ингэснээрээ Унай Эмерийн залуус Европа Лигийн шигшээ наймд үлдэж чадлаа. 
 
Унай Эмеру бол Арсеналд тохирох хамгийн зөв хүн юм. Тэр Арсеналын эзэдтэй 3 жилийн гэрээ байгуулахаас өмнө Парис Сан Жерменд хоёр жил ажилласан. Юу хийхээ мэддэг, мэдэрдэг хүн. Залуучуудыг дэмждэг. Хорин жил Арсеналыг тасралтгүй удирдсан Арсен Венгерээс тэр ажлаа хүлээн авсан. 22 тоглолт ялагдалгүй тоглосон амжилт түүнийх. Энэ жил Европа Лигт түрүүлэх боломж бий. Мөн ирэх улиралд багаа Аваргуудын Лигт тоглох эрхийг авчрахаар тэр багтайгаа зүтгэж буй. Чадна гэж үзэгчид, багийн эзэд ч итгэж байна гэж Ску спортын тоймч дүгнэсэн байна. 
 
 
 
 
 Э.ОТГОО
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?