"ӨСӨХ ЗООС" БАГ МШТХ-НЫ 13 ДАХЬ УДААГИЙН ЛИГИЙН АВАРГА БОЛОВ

2019-03-18  

Шигшээ 4-д шалгарсан 4 багаас "Өсөх зоос"-"Хаан даатгал" баг аваргын төлөө, "Тэнгис синема"- "Цэгц шагай" багууд хүрэл медалийн төлөө өнгөрсөн Ням гарагт өрсөлдлөө.

Финалын тоглолт тун өрсөлдөөнтэй болж, "Хаан даатгал" багийг 5:3, 5:4-ийн харьцаагаар "Өсөх зоос" баг буулган авч анх удаагаа Лигийн аваргын цомыг өргөлөө.

Харин анх удаагаа зодоглосон "Цэгц шагай" баг 5:3, 5:4 харьцаагаар "Тэнгис синема" багийг ялж, Лигийн анхны хүрэл цомын эзнээр тодорлоо. Багийн лидер Эрдэнэбаяр гадагшаа тоглолтонд явсан ч, дэд мастер Билэгжаргал, Сэр-Од, спортын мастер Ундрам, залуу тамирчин Мягмарсүрэн, Ариунтуяа нар чадах бүхнээ хийж, хүрэл медалийн үзүүрээс атгаж аваад алдлаа.

Баатархүү эзэнтэй "Цэгц шагай" баг хүрэл цомоо өргөлөө. Тус багт Монгол улсын спортын сайд Мөнхбилэг гуравдугаар ракетаар тоглосон.

Тус багийн эмэгтэй нэгдүгээр ракет Болор-Эрдэнэ анх удаагаа Лигийн тэмцээний нэгбүрчилсэн төрөлд түрүүлж, улсын аваргын өмнө өнгөтэй байгаа гэдгээ харууллаа. Тэрбээр өнгөрсөн оны улсын аваргаар энэ хоёр тамирчны хамт шагналын тавцанд зогссон.

Багийнхан шагнал авсны дараа.

Тус багийн өсөх ирээдүй бүхий тоглогч Сэлэнгэмөрөн аав Ганбаатарын хамт. Ганбаатар Говь -Сүмбэр аймагт ширээний теннисний клуб удирддаг. Охиноо ч ширээний теннисэнд залж оруулсан. 60 жилийн ойн анхны медалийн эзнээр охин нь тодорлоо.

Цом, медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал.

ДЭД АВАРГА " ХААН ДААТГАЛ " БАГ

Улсын 4 удаагийн аварга Э. Лхагвасүрэн, улсын аварга Энхсайхан, улсын аваргын мөнгө, хүрэл медальт, спортын мастер Должинзуу, дэд мастер Анар, залуу тамирчин Ганцэцэг нарыг дасгалжуулагч Гадбадрах удирдсан. -Должинзуу шалгалтанд суусан учир өглөөний тоглолтонд оролцож чадаагүй. Энхсайхан өрсөлдөгч багийн нэгдүгээр ракет Б.Баярмагнайг 3:2-оор хожсон учир эхний тоглолтыг хожих бүрэн боломж байсан. Харин Должинзуу ирж чадалгүй 2 тоглолтоо тэглүүлсэн учир өрсөлдөгчид давуу тал үүсгэсэн. Ийм зүйл тохиолдоогүй бол шовхын тоглолт гарах байсан гэж Галбадрах хэллээ.

"Хаан даатгал " багийн нэг, хоёр, гуравдугаар ракет болох Должинзуу, Намуунаа, Ганцэцэг нар.

"Өнөөдөр" дунд сургуулийн захирал Баянмөнх охин Ганцэцэгийн медалийн сэнжийг бөхөлж байгаа нь.

"Хаан даатгал" багийн ахлагч, Монгол улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэн 6 жилийн дараа, МШТХ-ны түүхт 60 жилийн ойгоор Лигийн нэгбүрчилсэн төрлөөр дахин аваргаллаа. Хоёрт Эрдэнэбаярт ( эмээ нь шагналыг нь авлаа), гуравд улсын хошой аварга Баярмагнай нар оров.

Эмэгтэйчүүдийн нэгбүрчилсэн төрөлд "Хаан даатгал" багийн нэгдүгээр ракет Должинзуу, гуравт "Тэнгис синема" багийн нэгдүгээр ракет Ундрам нар орлоо. Должинзуу, Болор-Эрдэнэ нарын оноо тэнцэж, өөр хоорондын хожлыг тоолоход Болор-Эрдэнэ түрүүлсэн байна.

ТЭРГҮҮН БАЙР - "ӨСӨХ ЗООС" БАГ

Маш жигдхэн баг. Бие биенийхээ дутууг нөхөх чадвартайгаар бусад багаас ялгарсан.

Багийн дасгалжуулагчаар улсын 4 удаагийн аварга Цэдэнбалжир, багш Баярсайхан нар ажилласан. Багийн ахлагч, улсын хошой аварга Баярмагнай Лигийн нэгбүрчилсэн төрлөөр гуравдугаарт байрт шалгарсан. Улсын аварга Оюун-Эрдэнэ, дэд мастер Урантогос, Балжинням, спортын мастер Баярмагнай ( жижиг), дэд мастер Тэмүүлэн, Бат-Ирээдүй нар нэг болж Лигт аваргаллаа.

Тэд алтан цомын эздээр тодорсон.

Багийн 3 бүсгүй. Урантогос, Балжинням нар багийн амжилтанд үнэлэшгүй үүрэг гүйцэтгэсэн.

Улсын хошой аварга Содболор залуу үетэйгээ сельфидлээ.

Ийнхүү Ширээний Теннисний Холбооны Лигийн тэмцээн өндөрлөлөө. -Ирэх сарын 4-6-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт МШТХ-ны түүхт 60 жилийн ойн нэрэмжит Улсын АШТ болно гэж ерөнхий шүүгч Болд тоглолтын төгсгөлд айлтгаж, тамирчиддаа бэлтгэлээ улам сайн базааж, амжилттай оролцохыг ерөөснөөр тэмцээн өндөрлөлөө.

 

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:мөнхийн хөөрхөн Содболор хэвээрээ байх шив. 2019-03-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?