Монгол улс анх удаа чөлөөт бөхийн төлөөр Ази Тивийн АШТ-ийг эх орондоо зохиох гэж байна. Япон, Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг зэрэг чөлөөт болон сонгомол бөх өндөр хөгжсөн Азийн 12 орны нийт 250 бөх 90 медалийн төлөө хүчээ сорино. Сонгомол бөхийн барилдаанаар Тивийн АШТ эхлэх бөгөөд, анх удаа Монголын баг бүх жинд бөхчүүдээ оролцуулна. Сонгомолоос гадна, чөлөөтийн төрөлд Монголын эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 10 жинд тивийн хүчтэнүүдтэй гар зөрүүлнэ. 2020, 2024 оны олимпд хүчээ үзэх залуучууд 23-наас доош насны залуучуудын Ази Тивийн АШТ-д зодоглохоор хүрэлцэн ирсэн. Тэмцээн 21-25 -ний өдрийг дуустал Буянт Ухаа цогцолборт үргэлжилж, 90 медалийн эзнийг тодруулна гэж Монголын Чөлөөт Бөхийн Холбооны албан эх сурвалж Control.mn -д мэдээллээ.
О.Гоо-Оюун