ЗАГИТАЕВА: ДАРААГИЙН УДАА ЯПОНД ТЭМЦЭЛДЭХЭЭР БИШ АМРАХААР ИРНЭ

2019-03-23  
 
Загитаева аваргалж, Турсынбаева (Казахстан), Медведева нар мөнгө, хүрэл медалийн эзнээр тодров.
 
 
15 насандаа Олимп, 16 насандаа Дэлхийн аварга болсон Загитаева. - Надад юу ч бодогдохгүй байна. Зорилгодоо хүрлээ. Сайхан амармаар байна. Би холыг төлөвлөдөггүй. Өнөөдрийнхээ мэдрэмжээр байж, өмнөө буй хийх ёстой зүйлээ л сайн хийхийг зорьдог. Япон оронд эргэж ирмээр санагдлаа. Хоккайдод амрах хүсэл сэтгэл тээсээр буцах гэж байна. Уран гулгагчид бол загвар өмсөгчид биш. Гэхдээ л Дэлхийн том компаниуд биднийг өөрийнхээ нүүр царай болгодог. Тэд л биднийг царайчилдаг. Яагаад гэдгийг нь би мэдэхгүй гэж Загитаева хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн нь сэтгүүлчдийг инээлгэхэд хүрсэн байна.
 
 
Медведева. Энэ удаагийн ДАШТ-д хамгийн сүүлчийн мөчид түүнийг Оросын Шигшээ багт багтаасан. Тэр ч олны итгэлийг дааж, алт шиг хүрэл медалийг өвөртөлсөн.- Товчхон хэлье. Дэлхийн аваргаас медаль авлаа. Энэ бол Загитаева бидний өөр хоорондын тэмцэл цаашид үргэлжилнэ гэдгийг л илтгэлээ. Загитаевийн адил амрах тухай бодол алга. Угаасаа тийм боломж ч байхгүй. Төлөвлөсөн, шил шилээ дарсан Япон, Канад, Солонгос зэрэг улс оронд зохиогдох шоунд оролцоно. Уран гулгагчид бол нэг талаас урлагийг бүтээгчид. Урлагт хүмүүс дуртай. Тэнд өрсөлдөөн далд өрнөдөг. Харин уран гулгалтын тэмцээнд энэ тэмцэл ил өрнөдөг онцлогтой. Тэгэхээр уран гулгалт бол нэг талаас урлаг, нөгөө талаас тэмцэл юм гэж Медведева хэвлэлийн бага хуралд Загитаеватай зэрэгцэж сууж байгаад сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариуллаа.
 
 
 
 
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?