ЧЕРЧЕСОВ: ОХУ-ЫН ШИГШЭЭ БАГИЙГ ЗАЛУУЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

2019-03-23  

1:3-ээр хожигдлоо. Эхний үеийг энэ тэнцүү тоглосон. Черышев хариу гоолыг оруулснаар тоглолт тэнцвэржсэн. Харин Э.Азарын нэгдүгээр үеийн төгсгөлд оруулсан гоол тоглолтыг өөрчилсөн. Тэр торгуулийн цохилт нь ч маргаантай. Шүүгчийн хөндлөнгийн нөлөө тоглолтын эцсийн дүнд нөлөөлсөн. Багийн хувьд хийх зүйл их байна. 2018 оны ДАШТ-д сайн тоглосон нь багийн бүтцийг хэвээр нь хадгалах үндэс биш. Бид Евро-2020 оны шигшээд шалгарах нь чухал. Гэхдээ 2022 оны Дэлхийн аварга биднийг тосож буй. Тиймээс түүнийг хүртэл насалж чадах багийг бий болгохыг одооноос бодох цаг болсон. Гильерме 33, Кудряшов 31, Набабкин 32, Жирков 35, Дзюба 30 гээд таван тоглогч З0-ээш дээш насалжээ. Тэд Роналдо биш. Роналдо 34 насалсан ч ид үеийнх шигээ амжилт үзүүлж байна. Ийм бэлтгэл сургуулилт алга.Томоохон тэмцээний өмнө шигшээ багийнхан дор хаяж 30 хоног хамтарсан бэлтгэл хийж байж амжилтанд хүрнэ. Саяных шиг 3 хоногийн өмнө цугларалтад нэгдэх биш гэж ОХУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Черчесов дүгнэлт хийлээ.

ДАШТ-ээр тодорч, Монако багт тоглож буй Головин улаан хуудсаар торгуулж дараагийн тоглолтыг өнжих болсон. Тэрбээр хамгийн олон торгуулийн хуудас авч буй тоглогчоор нэрлэгдэж буй.

 

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?