ОУХМ Ч.ТҮМЭНДЭМБЭРЭЛ ДАСГАЛЖУУЛАГЧТАЙ БАГ ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2019-03-29  



2019 оны 03-р сарын 26-28 ны өдрүүдэд Говь-Алтай аймагт болж өндөрлөлөө. Тэмцээнд Волейболын ОУХМ Ч.Түмэндэмбэрэл дасгалжуулагчтай, Б.Тамир ахлагчтай эрэгтэй баг тамирчид 1-р байранд шалгарсан бол Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн баг тамирчид удаалжээ.

Харин Эмэгтэй багийн төрөлд Говь-Алтай аймгийн баг тамирчид 2019 оны Идэрчүүдийн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд байж цом, алтан медалийг хүртсэн бол Завхан аймгийн баг тамирчид 2- байр, Волейболын ОУХМ Д.Баярболд дасгалжуулагчтай, И.Энхмаа ахлагчтай  Ховд аймгийн эмэгтэй баг тамирчид 3-р байранд шалгарч Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Түүнчлэн “Шилдэг довтлогч”-оор Б.Тамир /Ховд/, Г.Саруулгэрэл /Говь-Алтай/, “Шилдэг холбогч”-оор П.Батмонгол, Б.Эрдэнэсувд, “Шилдэг тэгш тоглогч”-оор Р.Оргил, П.Хатанзаяа, “Шилдэг хаагч”-аар Ж.Гасыраш, Н.Урангоо нар шалгарсан байна.

 

Монголын Волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Волейболын идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн” 2019 оны 04-р сарын 02-09 ний хооронд Ховд аймагт болно. Тус тэмцээнд бүсийн тэмцээний эхний 3 байранд шалгарсан эрэгтэй эмэгтэй нийт 32 багийн тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөнө.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?