ТОП-12 ТЕННИСЧИДИЙН "СЭРЭЭТЭР CUP" ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛ УЛСЫН АШТ-ЭЭС 10 ДАХИН ӨНДӨР

2019-03-29  
УАШТ-ний мөнгөн шагнал тун бага. Нэр хүнд нь өндөр. Тэгвэл теннисчидийн нэр хүндийг ч өсгөх, ахиухан шагнал олгох зорилгоор "Сэрээтэр cup" тэмцээн хоёр дахь жилдээ Монголын ширээний теннисний шилдэг 12 тамирчныг нэг дор дахин цуглууллаа.
 
Улсын дөрвөн удаагийн аварга Э.Лхагвасүрэн, улсын 3 удаагийн аварга Я.Бэгз, улсын хошой аварга Баярмагнай, Билэгт, улсын аварга З.Төрболд, спортын мастер Эрдэнэбаяр, Чинзориг, дэд мастер Билэгжаргал, Тэмүүлэн, Лхагва-Эрдэнэ, Мөнхзориг, Сэр-Од нарын рейтингээрээ тэргүүлж буй эрэгтэй теннисчид 4 хэсэгт хуваагдан ур чадвараа үзэж байна.
 
Хэсгээс Э.Лхагвасүрэн, Билэгт, Бэгз нарын аваргуудтай хамт спортын дэд мастер Тэмүүлэн хэсгээ тэргүүллээ.
 
Хэсгээ тэргүүлсэн тамирчид гоц мөргөж, хоёр гурваар гарсан теннисчидийн ялсантай нь хагас финалдана. Шалгарсан 8 тамирчин олимпийн хасагдах системээр аваргаа шалгаруулна.
 
 
Цомын эзэн 2 сая, финалдсан теннисчин 1,5 сая, хагас шигшээд үлдсэн нь тус бүр 500,000 төгрөгийн шагнал хүртэнэ. "Сэрээтэр cup" -ын анхны тэмцээнд улсын хошой аварга Билэгт түрүүлж, Баярмагнай үзүүрлэж, Лхагвасүрэн, Эрдэнэбаяр нар шөвгөрсөн.
 
Энэ жилийн хувьд Бэгз, Тэмүүлэн нарын бэлтгэл ханасан, тун иртэй байна гэж теннис сонирхогчид дүгнэж байна. Тэмцээний финалын тоглолт 15.00аас эхэлж 19.30 цагт өндөрлөнө гэж зохион байгуулагч Амгалан Control.mn сайтад мэдээллээ. Тэмцээн Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн Баруун 4 зам дахь Спортын зааланд болж буй юм байна. Үзэгчдэд нээлттэй.
 
 
 
 
 
 
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?