СҮҮЛИЙН ХОЁР ТОМ ТЭМЦЭЭНИЙГ ЛХАГВАСҮРЭН, ЭРДЭНЭБАЯР НАР ХОШУУЧИЛЛАА

2019-03-30  

Эрэмбээрээ Улсын АШТ-ний ард бичигддэг Лигийн нэг бүрчилсэн төрөлд Лхагвасүрэн түрүүлж, Эрдэнэбаяр үзүүрлэсэн бол шилдэг эрэгтэй 12 теннисчдийн бооцоот, хамгийн өндөр шагналтай тэмцээнд мөн л энэ хоёр шилдэг теннисчин финалдлаа. Бэгз, Баярмагнай, Билэгт, Төрболд нарын олон аваргууд, мөн Мөнхзориг, Тэмүүлэн, Билэгжаргал, Чинзориг, Сэр-Од нарын шилдэг залуу теннисчид Монгол улсын анхны улсын аварга Сэрээтэр агсны нэрэмжит " Сэрээтэр цом"-ын төлөө хоёр дахь жилдээ хүч үзсэн. Хагас шигшээд Лхагвасүрэн 3:2 -оор Мөнхзоригийг, Эрдэнэбаяр 3:1 -ээр Билэгжаргалыг буулгаж, аваргын төлөө тоглосон. Тоглолт маш өрсөлдөөнтэй өрнөж, тав дахь үед 11:9-ээр Эрдэнэбаяр хожсоноор энэ жилийн аваргын цомыг өргөлөө. Гуравдугаар байрт Мөнхзориг, Билэгжаргал нар орж тус бүр 500,000 төгрөгийн шагнал хүртлээ. Түрүүлсэн теннисчинг 2 сая, үзүүрлэсэн теннисчинг 1,5 сая төгрөгөөр Сэрээтэр агсны зээ хүү Бадрал тэргүүтэй үр хүүхэд нь байллаа. -Ирэх жилээс тэмцээний хүрээгээ тэлнэ. Өвөрмонгол болон Буриадын автономит улсаас теннисчдийг урьж оролцуулна гэж тус тэмцээнийг санаачлагч, зохион байгуулагчийн нэг Амгалан тэмцээний хаалтын хүлээн авалтын үеэр мэдээллээ.

Зүүн гараас: Улсын 4 удаагийн аварга Э.Лхагвасүрэн, спортын мастер Эрдэнэбаяр, дэд мастер Мѳнхзориг, Билэгжаргал нар шагналын тавцанд

Тэмцээний ивээн тэтгэгч, Монгол улсын ширээний теннисний анхны аварга Сэрээтэрийн зээ хүү Бадрал( Баруун гараас) дүүгийн хамт.
 
 
Э.ОТГОО

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?