ХОЛИМОГ ТУЛААНЫ АВАРГА МАКГРЕГОР ЗОДОГ ТАЙЛАХ МЭДЭГДЛЭЭ ХИЙСЭН Ч...

2019-04-01  
 
Энэ ирланд эр дэлхийг байлдан дагуулсан. Түүний тулааныг үзэх хүсэлтэй хүмүүсийн тоо хэмжээ хязгаараа алдсан. Тэр холимог тулаанд орж ирснээр Холимог тулааны холбооны орлого эрс нэмэгдсэн. Тэрбээр цаг үеийн хамгийн өндөр үнэтэй тоглогчоор тодорсон. Холбооны нэр хүнд өсөж, хэмжээлшгүй их ашиг орлого олох болсон нь Макгрегорын гавьяа гэдэгтэй мэргэжилтнүүд санал нэгддэг
 
 

-Найз нараа, товчхон мэдээ хүргэе. " Холимог тулаан" гэж дэлхий дахинаа түгсэн тулааны спортын талбараа орхих шийдвэр гаргалаа. Холимог тулааны журмын нөхөддөө тэмцээн уралдаандаа амжилт гаргахыг хүсье. Би бизнесийнхээ ажилд эргэн орлоо. Холимог тулаанаасаа тэтгэвэрт гарснаа дахин дуулгая.

Ингэж өөрийн твиттер хуудаснаа бичсэн байна. Түүнийг ингэж хэлчихлээ гээд бас бүрэн дүүрэн итгэж болохгүй гэж Вашингтон Пост сонинд бичсэн байна. Тэр өмнө нь Октоганаа орхилоо гэж хэлээд л үнээ өсгөж амжсан тухай тэд дурдахаа мартсангүй.

 
Макгрегор бол өөрийн үнээ хэлдэг онцлогтой тоглогч. Дэлхийн мэргэжлийн боксын аварга, АНУ-ын боксчин Мейведэртэй зөвхөн боксоор тулалдсан.
 

Энэ тулаан тун тэнцүү өрнөсөн. Ганц нэг иймэрхүү цохилтыг эс тооцвоос Макгрегорыг ялсан гэж үзэгчид үзэж байсан ч, шүүгчид Мейведерт ялалтыг өгсөн.

Энэ тоглолтын дараачаар Макгрегорын үнэ тэнгэрт тултал өссөн. Түүний дараачийн өрсөлдөгчөөр Оросын Дагестаны бөх, дэлхийн аварга, холимог тулааны аварга Хабибыг сонгосон нь Дэлхий нийтийн анхаарлыг тэр чигт нь татаж чадсан. Хабибтай гар зөрүүлсний төлөө Макгрегор 2 сая ам.доллар халаасалсан. Дээр нь сурталчилгааны орлогоос хувь хүртсэн. Харин Хабиб дөнгөж 1 сая ам.долларын гэрээ л байгуулсан. Дээр нь холимог тулаанаар дамжуулан тэр өөрийн "Макгрегор" вискигээ бүрэн сурталчилж амжсан. Одоо түүний нэрээр овоглосон Ирланд виски Олон улсын нисэх буудлуудын худалдаанд гарч, нийлүүлэлтээ дийлэхгүй байгаа нь түүний бизнесийн цэцэглэлтийг илтгэнэ.

 
 
Гэвч тэр үнэхээр зодог тайлсан эсэхэд эргэлзээ үлдсэн хэвээр. Түүнийг сахилга алдсан гэж үзэж 2019 оны 4-р сарын 6 хүртэл тулалдах эрхийг нь хассан байгаа. Харин Хабибыг уг үймээнийг өдөөсөн хэмээн 2019 оны 7-р сарын 6-хүртэл тулаанд оролцох эрхийг хассан. Холимог тулааны дэлхийн 2 удаагийн аварга Макгрегор " модноос" гарах яагаа ч үгүй байна.
 
 
 
 
Н.САЙНБИЛЭГ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Batjargal B ,HUD :Ene ongiroo huu ihtlee zoduulj bilee.. 2019-04-01
Batjargal B ,HUD :Ene ongiroo huu ihtlee zoduulj bilee.. 2019-04-01
ALSAAS:DELHIIG BAILDAN DAGUULSAN ZALUU SHYY!!! BAGA YAAHAV AZAAR L YALAAA BIZ DEE KKK 2019-04-02
Batjargal B ,HUD :Ene ongiroo huu ihtlee zoduulj bilee.. 2019-04-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?