МАНЧЕСТЕР СИТИ ДӨРВӨН ЦОМЫН ЭЗЭН БОЛОХ УУ?

2019-04-01  
 
Тоглогчид нь улс орныхоо шигшээ багт дуудагдсаны дараа Премьер Лигийн 32 дахь тойргийн хамгийн сүүлчийн тоглолтыг хийлээ. Стеерлинг Английн шигшээд, Нерой Сайне Германы шигшээ багт дуудагдаж, аль аль нь гоолдож, багаа ялалтанд хүргэсэн. Тэд Фулхэмийн талбайд зочилж 2:0-ээр хожил байгуулснаар хүснэгтийг дахин тэргүүлж эхлэв. Манчестер Сити багийн хувьд Карабао цомд түрүүлсэн. Английн цомын аваргын шигшээ 4-д үлдсэн. Тэнд Английн Премьер Лигт тоглож байгаа 18 багаас эхний 6-д эрэмблэгдэж буй нэг ч баг үлдээгүй. Тэгэхээр Манчестер Сити хоёрдахь цомоо халаасалсан гэсэн үг.
 
 
Өнгөрсөн улирлын амжилтаа давтаж энэ улиралд ч Английн Премьер Лигт түрүүлэх боломж тэдэнд бий. Тэд нэг оноогоор ч гэсэн Лигийг хошуучилж буй. Энэ эрч хүчээ хадгалж чадвар тэд 3 дахь цомоо өргөнө. Дээр нь Аваргуудын Лигийн шөвгийн наймд үлдсэн. Түрүүлэх хамгийн өндөр магадлалтай багийн нэгэнд мэргэжилтнүүд нэгэн дуугаар "МС"-г нэрлэж буй. Ингэж чадвал дөрвөн цомыг нэг улиралд өргөсөн Английн хамгийн анхны багаар түүхэнд бичигдэх юм. Энэ хувь заяаны түлхүүрийг нь атгагч Пеп Гвардиолла мөн гэдэгт эргэлзэх хүн цөөн.

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?