ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ МАСТЕР С.КЕНЕСХАНЫ НЭРЭМЖИТ “ХОВД-2019” ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2019-04-02  

Image may contain: 8 people, people smiling, people sitting

Монголын Волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Волейболын идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн” 2019 оны 04-р сарын 02-09 ний хооронд Ховд аймагт болно. Аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Олон улсын хэмжээний мастер С.Кенесханы нэрэмжит “ХОВД-2019” тэмцээнд бүсийн тэмцээний эхний 3 байранд шалгарсан эрэгтэй, эмэгтэй нийт 32 багийн тамирчид оролцохоос Өмнөговь аймгийн эрэгтэй багаас бусад 31 багийн тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.

Image may contain: 5 people, indoor

Өөрөөр хэлбэл Ховд, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Хэнтий, Баянхонгор, Говьсүмбэр,  Өмнөговь, Дундговь, Дорноговь, Булган, Дархан уул, Орхон, Архангай аймаг, Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Багануур дүүрэг, Хилчин спорт хороо, Эрчим-38 клуб гээд 31 багийн 400 орчим тамирчид, багш дасгалжуулагчдын хамтаар Олон ястны өлгий нутаг, баруун бүсийн төв Ховд аймагт хүрэлцэн ирээд байна. Өнөөдөр зохион байгуулагчид техникийн зөвлөгөөнийг зохион байгуулж багууд сугалаа татлаа. Сугалаа ёсоор маргааш буюу 04-р сарын 02 ны өглөө 08:30 цагт аймгийн БТСГ-ын спортын ордонд хөвгүүдийн тоглолт Хэнтий-Ховд, Ховд их сургуулийн спорт зааланд охидын тоглолт Говь-Алтай-Хөвсгөл аймгаар тус тус эхэлнэ. Тэмцээний ерөнхий шүүгчээр улсын шүүгч А.Дорж, шүүгчээр А.Баясгалан, Х.Золдэлгэр, Ц.Алтанбулаг, Ч.Батбаатар, С.Мөнхдэлгэр нар мөн Азийн Волейболын холбооны Олон улсын шүүгч Г.Золбаяр, Монголын Волейболын холбооны шүүгч Э.Галхүү, О.Золбоо, Г.Болд-Эрдэнэ, Э.Энхмөрөн Т.Уранчимэг нар ажиллах юм. Тэмцээний нээлтийн ёслолын үйл ажиллагаа 04-р сарын 03 ны 15:00 цагт аймгийн Биеийн тамир, спортын ордонд болох ба нээлт, феналын тоглолтыг Олон ястны телевиз шууд дамжуулан үзүүлэх юм.

Image may contain: 9 people, people smiling, people sitting and indoor

Image may contain: 5 people, people sitting and people standing

Image may contain: 5 people

Image may contain: 6 people, people sitting and indoor

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?