“ГЭГЭЭН ХАНГАЙ” KЛУБ САГСАН БӨМБӨГИЙН ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

2019-04-04  

Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа залуусаас бүтсэн “Гэгээн хангай” клуб нь нутаг орноо дэмжсэн нийгэм рүүгээ чиглэсэн олон үйл ажиллагаа тогтмол хийж хэрэгжүүлээд 15 жил болжээ. 

Байгуулагдсан цагаасаа эхлэн аймаг болон сумдын сургууль цэцэрлэгт тулгамдаж байгаа тоног төхөөрөмж болон мөнгөн тусламжийн дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж байгаа шилдэг 6 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох, орон нутгийнхаа иргэдийн эрүүл мэндэд анхаарч шат дараалалтайгаар эрүүл мэндийн үзлэг оношилгоонд оруулах зэрэг томоохон ажлыг жил болгон зохион байгуулсаар ирсэн билээ. 

"Гэгээн хангай" клубээс тасралтгүй зохион байгуулж байгаа ажлын нэг нь аймгийн насанд хүрэгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн юм.

Өвөрхангай аймагт сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, залуусыг спортоор хичээллүүлэх цаашлаад Өвөрхангай аймгийн шигшээ багыг бүрдүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жил тэмцээнийг Биеийн тамир спортын газар, Сагсан бөмбөгийн холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран 3 сарын 30-31-ны өдрүүдэд зохион байгуулж аймгийн аваргуудаа шалгарууллаа.

Нийт 30 гаруй багийн 240 гаруй тамирчид авьяас чадвараа дайчлан өрсөлдсөнөөс эрэгтэй багийн тэргүүн байрыг Онцгой байдлын газрын баг тамирчид дэд байрыг Ц.Мөнхбат ахлагчтай Гэгээн Хангай клубийн баг тамирчид харин гутгаар байрыг ӨВ ЭКО МЕД багийн тамирчид эзэлсэн юм.

Эмэгтэй багын тэргүүн байрыг Арвайхээр баг тамирчид дэд байранд  4-р сургуулийн баг тамирчид орсон бол гутгаар байрыг  "Гэгээн Хангай" клубын /эмэгтэй/ баг тамирчид тус тус эзэллээ. 

Шилдэг эмэгтэй тоглогчоор 4-р сургуулийн багийн тамирчин Оролмаа шалгарсан бол эрэгтэй шилдэг тоглогчоор "Гэгээн Хангай" клубийн багийн тамирчин Тэлмэн нар шалгарлаа

 

 

О.НОМИН
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?