ПЕП ГВАРДИОЛЛА: ЛИВЕРПҮҮЛД ИЛҮҮ ТААТАЙ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛЖ БАЙНА

2019-04-08  

-Английн хөлбөмбөгийн холбоо биднийг тоглолтоор хавчиж, энэ утгаараа Ливерпүүлийг дэмжиж байна. Бид Лигийн аваргын төлөө Ливерпүүлтэй урд хойноо орон уралдаж буй. Аль аль нь Аваргуудын Лигийн шигшээ наймын тоглолттой ч, бидний хувьд Холбооны цомын төлөө өрсөлдөөнөө үргэлжлүүлж буй. Тоглолтыг зохицуулж өгөхгүй байгаагаас манай багийн тамирчид сульдахад хүрч байна. Бид аргаа барахдаа Английн холбооны цомын төлөө чухал тоглолтонд гол гол тоглогчоо нөөхөөс аргагүйд хүрч байна. Брайтоныг 1:0-ээр хожсон нь үүнтэй ч уялдаатай. Тамирчид дэндүү их ачаалал авабаас Аваргуудын Лиг болон Английн Лигт үзүүлэх амжилт буурна. Энэ утгаараа Английн Хөлбөмбөгийн Холбоо Ливерпүүлд давуу тал үүсгэж байна гэж Пеп Гвардиолла шүүмжлэлтэй хандлаа. Ямар ч гэсэн түүний хөвгүүд Английн Цомын аваргын төлөө финалдахаар шалгарлаа. Ийнхүү МС улирлын хоёр дахь цомоо өргөхөд ойртов.

 

Э.ОТГОО

МАНАЙ НЭВТРҮҮЛГҮҮДЭЭС ...

"КОММЕНТАТОР" НЭВТРҮҮЛЭГ 

"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ

"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
siti:espana bish angli shuu dee 2019-04-08
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?