-Ливерпүүл маш өнгөтэй байгаа. Хөвгүүд маань үнэхээр " өлсгөлөн өлөн чоно" шиг зүтгэж буй. Тэд гайхамшгийг бүтээж буй. Ливерпүүлийн түүхийн амжилтын шинэ хуудсыг бид хамтдаа бичилцэж буй. Европа Лиг, Аваргуудын Лигт бид хараахан цом өргөж чадаагүй ч, үзүүрлэсэн. Энэ улиралд ч бид Аваргуудын Лигийн финалд хүрэх, Английн Лигт түрүүлэх боломжоо хадгалсан хэвээр. Шигшээ наймын сугалаа эхлэхэд, бүгд л, хамгийн сул бага Портотой таарахыг хүссэн мэт бичсэн. Тэр бол тийм биш. Бидний хувьд л лав Портотой таарахыг зориогүй. Нэгэнт таарсан хойно учраагаа давахад бүхнээ зориулсан. Ингэхэд, яг үнэндээ, Ливерпүүлтэй таарахыг Барселона ч хүсээгүй. Энэ бол Ливерпүүлийн мөн чанарыг тодорхойлж байна гэж бодож байна. Эхний тоглолтоо бид 2:0-ээр хожлоо. Хариу тоглолт Портогийн талбайд долоо хоногийн дараа. Бид хамгаалах биш, тэнцэх гэж очихгүй. Ингэж Клопп дүгнэлээ.
Н.САЙНБИЛЭГ