ПОЧЕТТИНО: МАНЧЕСТЕР СИТИ БОЛ ДӨРВӨН ЦОМЫГ НЭГЭН ЗЭРЭГ АВАХ БОЛОМЖТОЙ ЦОРЫН ГАНЦ АНГЛИ БАГ

2019-04-10  
 
 
-Манчестер Сити нэг улиралд дөрвөн цомын эзэн болох боломжоо хадгалсан цорын ганц баг. Карабао цомыг өвөртөлсөн. Английн холбооны цомын финалд шалгарсан. Английн Лигийг хошуучилж буй. Аваргуудын Лигийн шигшээ наймд үлдсэн. Ийм л хүчирхэг багтай бид учирсан. Гэхдээ бид гараа хумхин суухыг хүсээгүй. Шинэ цэнгэлдэх хүрээлэнгээ Аваргуудын Лигийн хагас шигшээгийн хожлоор мялаахыг хүссэн. Түүндээ хүрлээ. Бид эхнээс нь дуустал довтлох зорилгыг анхнаасаа тавьсан. Ганц л гоол орууллаа. Одоо бидэнд хариу тоглолтын тактикаа зөв боловсруулах, түүнийхээ гүйцэтгэлийг сайн хийж чадваас Аваргуудын Лигийн хагас шигшээ финалд үлдэнэ гэж Поччеттино хэлэв.
 
 
-Энэ дөрөвдүгээр сар бидэнд хүнд тусаж байна. Премьер Лигийн барианы чухал тоглолтуудтай Аваргуудын Лиг, Английн цомын хагас финал гээд бүгд нэг дор давхацсан. Хөвгүүд маань сульдаж байна. Фанатууд маань 4 цом авахыг шавдуулж байдаг. Бүх зүйл давхцаж байна. Гуравхан хоногийн өмнө Английн Холбооны цомын хагас финалд хөвгүүд маань хожил авсан. Гэсэн ч хэрхэн хүндэрч буйг Тоттенхэм багт 1:0-ээр хожигдсоноос харж болно. Бид энэ оны 1-р сарын 29-нөөс хойш анхны хожигдлоо амслаа. Долоо хоногийн дараа өөрийн талбайдаа Тоттенхэм багийг хүлээн авна. Ерөнхий тоглолтыг дүгнэх юм бол, бид давамгайлсан. Тоглолтыг бид хяналтандаа байлгасан. Гоолын олон боломжийг бий болгосон. Харамсалтай нь төгсгөлийг хийж чадсангүй. Хожихын тулд гоол оруулах ёстой. Харин бид хаалгандаа 1 гоол алдсан. Энэ бол асуудал. Өнгөрсөн жил Аваргуудын Лигт бид мөн л Английнхаа багт хожигдож хасагдсан. Энэ жил ийм зүйл давтагдахгүй гэж итгэж байна. Ирэх долоо хоногт Манчестер Сити баг чадах бүхнээ хийнэ. Ингэж Пеп Гвардиолла хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо. 

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?