Эхний хагаст тоглолтыг үндсэндээ шийдсэн. Хоёрдугаар үед Наполи сэргэсэн. Гэхдээ бид тоглолтыг хяналтандаа байлгаж чадсан. Наполи шиг шигүү хамгаалалт бүхий багийн хаалтыг 2 -ч удаа сэт цохиж чадсандаа баяртай байна. Тоглолтын үр дүнд сэтгэл хангалуун байна. Гэхдээ тоглолт өндөрлөөгүй гэдгийг ухамсарлаж байна. Хариу тоглолтонд зохих тактикийг боловсруулж орно. Унай Эмри ийнхүү байр сууриа илэрхийлэв.
Эхний үед бид маш сулхан тоглосон. Дамжуулалтын алдаанаас болж гоол алдсан. Дараа нь прессинг нь тогтоож чадаагүй. Харин хоёрдугаар хагаст зохих тоглолтыг үзүүлсэн ч гоол оруулж чадаагүй. Гэхдээ Наполи хожигдоогүй. Яагаад гэвэл дараачийн 90 минут биднийг хүлээж байна. Хамгийн чухал нь эхний гоолыг оруулах. Түүний дараа байдал өөрөөр эргэх болно. Өөрийн талбай, нутгийн дэмжигчид тоглолтыг улам хөгжөөнө. Бид хоёр гоолын зөрүүг төвөггүй арилгаж чадна. Ингэж Анчелотти тоглолтыг дүгнэлээ.
Н.САЙНБИЛЭГ