Манчестер Сити хоёр оноогоор Ливерпүүлээс хоцорч буй ч , нэг тоглолт нөөцөнд бий. Ливерпүүл 4 тоглох бол, МС 5 тоглолт хийнэ. Бүгдийг нь хожиж байж, МС аваргаа хамгаалах хүндхэн даалгавартай учирсан. Үлдсэн 5 багт Тоттенхэм, Манчестер Юнайтед, Лэйстэрсити зэрэг Премьер Лигийн "томчууд", түүнээс гадна ПЛ-ийн эхний 4-т үлдэх гэсэн ширүүн тэмцэл хүлээж буй.
Дээр нь МС Аваргуудын Лигт хүчээ үзэж буй нь тэдний хүчийг шавхаж буй. Тэдний Пл-т ч, Аваргуудын Лигт ч Тоттенхэм багтаа энэ долоо хоногт дараалан 2 тоглолт хийнэ. Нэгэнд л оноо алдахад, Пеп Гвардиолла Премьер Лиг, Аваргуудын Лигийн аваргын төлөө өрсөлдөөнөөс хасагдах аюл тэднийг тосож буй.
Э.ОТГОО
КОНТРОЛЫН НЭВТРҮҮЛГҮҮДЭЭС...
"КОММЕНТАТОР" НЭВТРҮҮЛЭГ
"КОММЕНТАТОР ФОРУМ" НЭВТРҮҮЛЭГ
"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ
"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ