МОНГОЛЫН ШИРЭЭНИЙ ТЕННИСЧИД ДАШТ-Д ОРОЛЦОХООР УНГАР УЛСЫГ ЗОРИЛОО

2019-04-15  
 
 
 
 
 
 
ДАШТ Унгарын Будапешт хотод энэ сарын 20-нд эхэлнэ. Тус ДАШТ-д оролцох Монголын шигшээ багийн тамирчид Франц, Бельги зэрэг оронд зохиогдож буй нээлттэй тэмцээнд оролцож оноо цуглуулж байна. - Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд ороход оноо авсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл ОУШТХ-ны албан ёсны хөтөлбөрт зарлагдсан Опен тэмцээнүүдэд заавал оролцох шаардлагыг журамласан. Өмнө нь өмнөх жилийнхээ амжилтаар дараа жилийн ДАШТ-д оролцдог байсан журмыг үүгээр хаасан. Тэмцээнд оролцохгүй л бол рейтингийн оноо цуглуулж чадахгүй. Тэгснээрээ тэмцээнд оролцох эрхгүй болж буй. Тиймээс бид энэ хоёр опенд оролцонгоо, оноогоо ч цуглуулж, бэлтгэлээ ч хангаж явна.
 
Эрэгтэйд Эрдэнэбаяр, Мөнхзориг, Тэмүүлэн, эмэгтэйд Ундрам, Болор-Эрдэнэ, Балжинням, Эгшиглэн, Эгшиглэн гэсэн бүрэлдэхүүнтэй Унгар улсыг зорьж явна. Францын Метц хотод тэмцээндээ оролцчихоод өнөөдөр Бельгид ирсэн. Тамирчид өгөө аваатай сайн тоглолоо. Японы теннисчинг Эрдэнэбаяр хожлоо. Охиудууд ч гэсэн хожил авсан. ДАШТ-д амжилттай оролцоно гэж итгэж байна.
 
Энэ зуур Гадаад харилцааны Цогтбаатар сайдад талархлаа илэрхийлье. Франц, Бельгид ЭСЯ-наас биднийг тосож, унаа байр, хүнсээр хангасан. Сэтгэл санаа тун өндөр явна гэж шигшээ багийн дасгалжуулагч Цэрэнтогтох Control.mn сайтад мэдээллээ.
 
 
 
 
Н.САЙНБИЛЭГ
 
МАНАЙ НЭВТРҮҮЛГҮҮД
 
"КОММЕНТАТОР" НЭВТРҮҮЛЭГ 
 

"МИНИЙ АЖЛЫН ӨРӨӨ" НЭВТРҮҮЛЭГ

"ЗАМ ЗУУРЫН ХӨӨРӨЛДӨӨН" НЭВТРҮҮЛЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
АНГЛИЙН ПРЕМЬЕР ЛИГТ ХЭН ТҮРҮҮЛЭХ ВЭ ?