РОНАЛДОД ДЭНДҮҮ ӨНДӨР ҮНЭ ТӨЛСӨН Ч, ҮР АШГИЙГ НЬ ХҮРТЭЖ ЧАДСАНГҮЙ

2019-04-17  
 
 
-Ювентус 100 сая еврогоор Роналдог багтаа авснаар Аваргуудын Лигийн цомыг өргөнө гэж итгэсэн. Шөвгийн дөрөвд үлдлээ ч гэж санасан. Эхний тоглолтын гол баатар Роналдо хариу тоглолтын 28 дахь минутанд гоолдож 1:0-ээр Ювентус хошуучилж эхэлсэн нь бүр ч итгэл төрүүлсэн. Гэвч Ювентусын баяр удаан үргэлжилсэнгүй. Дөнгөж 6 минутын дараа, 34 дэх минутанд Ван Де Веек гоолдсоноор харьцаа 1:1 болж тэнцсэн.
 
 
 
Тэнцээгээр нэгдүгээр үе өндөрлөсөн. Аяксын хариу гоол Аяксын залуусыг сэргээж, Ювентусыг цочоосон. Реал Мадридыг талбайд нь хожсон баг шүү гэдгийг сануулсан. Харин хоёрдугаар үед Ювентус биш Аякс өөрийн талбай дээр тоглож буй мэт тоглолтын санаачилгыг гартаа авсан. Тоглолт зөвхөн Ювентусын талд өрнөсөн. Түүний үр дүнд М.Лайт булангийн цохилтыг мөргөж, тооны харьцааг 1:2 болгосон. Өөрийнхээ тоглолтыг алдсан Ювентуст дахин 2 гоол оруулах шаардлага гарсан ч, тэд нэгийг ч нэмж оруулж чадсангүй. Харин ч Аяксын залуус үргэлжлүүлэн довтолж дахин нэг гоолдсоныг нь шүүгч тооцсонгүй. Ийнхүү Реал Мадридыг талбай дээр нь хожиж, Аваргуудын Лигээс мулталсан Аяксын залуу баг Ювентус багийн Аваргуудын Лигийн цомыг өргөх мөрөөдлийг ирэх жил хүртэл хойшлууллаа.
 
Роналдо 2 гоол оруулсан ч, баг нь 3 гоол алдсанаар Аваргуудын Лигийг орхилоо. Дэндүү үнэтэй, дэндүү ашиггүй хөрөнгө оруулалт боллоо гэж Ювентусыг шүүмжилж байна. 2008 онд Манчестер Юнайтедийн хамт Аваргуудын Лигийн анхны цомыг өргөж байсан Роналдо Реал Мадрид багийн хамт 4 удаа аваргалсан. Таван удаагийн цомыг өргөсөн Роналдо ямар ч гэсэн энэ жилийн цомыг өнжих нь тодорхой боллоо. Харин Аякс баг Ливерпүүлтэй учраа таарна.
 
 
 
Н.САЙНБИЛЭГ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
****a:RONALDO AJLAA HIISEN, GOOLUUD ORUULSAN, BUSAD N AJLAA HIISENGUI SHDEEE 2019-04-17
быаө:үнэн шд. ямар ганц хүний спорт юм уу. роналдо хийхээ хийсэн. реалынх шиг хамтрагчид байсангүй 2019-04-18
****dag pi****nuud ve:Hut****g har lalruud ve ? Odoo Ronaldod buruu ogoh gechihsen ****aj bna.Ichdeggui har lalruud ene hurtel chiruulsnee ih yumand bodoosoi 2019-04-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?