БОЛОХ ЁСТОЙ ЮМ БОЛДГООРОО БОЛЖ, БАРСЕЛОНА ШАЛГАРЛАА

2019-04-17  

Бөмбөг бөөрөнхий ч, Месси бол Месси гэдгийг Барселона үзүүллээ. Тэд улам чангарч байна. Ла Лигтээ түрүүлэх нь ойлгомжтой болсон. Мөнхийн өрсөлдөгч Реал Мадрид баг нь тэднээс хол хоцорсон. Бас Аваргуудын Лигээс ч эрт хасагдсан. Харин энэ хоёр цомыг өргөх багаар хөлбөмбөгийн мэргэжилтнүүд санал нэгтэйгээр Барселона багийг нэрлэж буй. Тэд ч Дэлхийн хүчирхэг баг гэдгээ харуулж, МЮ-ыг 3:0-ээр, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:0-ээр хожиж, шигшээ 4-д шалгарлаа.

Тэдний дараагийн учраа МС-Тоттенхэм хоёрын аль хожсон нь. -Тоттенхэм хожвол бидэнд тун амар байх болно. Харин Манчестер Сити гарч ирвэл бага зэрэг асуудал үүснэ. Манчестер Сити бол маш их дэвшил гаргасан баг. Дэлхийн том багуудын эгнээнд ойртсон гэж хэлж болно. Ингэж Месси тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Цэкэ:юугаа балайраад байнаа. барса ливерпүүлтай таарна шд. 2019-04-18
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?