РОНАЛДИНО: - БИ ТОТТЕНХЭМИЙГ ХОЖНО ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА
2019-04-17
-Тоттенхэм багийн дасгалжуулагч Поччеттино бид хоёр Парис Сан Жермэн багт хамтдаа 3 жил тоглосон. Тэр сайн тоглогч, мөн сайн дасгалжуулагч. Түүний удирдаж буй Тоттенхэм баг Английн топ-6 багийн нэг. Энэ багийг илүү хүчирхэг болгож буй хүн бол миний найз Поччеттино. Тоттенхэм багийг шигшээ 4-д үлдэнэ гэж би итгэж байна гэж Роналдино өөрийн пэйж хуудсандаа бичсэн байна.
-Бид бие биенээ сайн мэднэ. Роналдино бол дэлхийн гайхалтай тоглогчийн нэг. Маш чадварлаг. Хөлбөмбөг тоглох биш, бүжиглэж буй мэт харагддаг. Түүнээс би олон зүйлийг суралцсан. Тоттенхэмийг дэмжиж, итгэж буйд талархаж байна. Энэ бол манай багийнхны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж байгаагаараа эерэг нөлөөтэй. Би найзынхаа итгэлийг хөсөрдүүлэхгүй. Энэ үдэш бид хичээнэ ээ. Поччеттино Манчестер Сити багтай тоглохын өмнө ингэж хэллээ.

Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна