КЛОПП: БАРСЕЛОНАТАЙ УЧРАХЫГ ТЭСЭН ЯДАН ХҮЛЭЭЖ БАЙНА

2019-04-18  

Портог хоёр дараалан хожиж, шөвгийн дөрөвт Барселонатай таарсны дараа Клопп ингэж хэллээ. -Өнгөрсөн жил бидний зам уулзах байсан. Харамсалтай нь тэд Ромад хожигдож Аваргуудын Лигийг эрт орхисон. Миний хувьд Барселонатай хэзээ ч таарч байгаагүй. Харин тэдэнтэй учрахыг хүсэн хүлээж байсан цаг ирлээ. Энэ тоглолтыг тэсэн ядан хүлээж байна гэж Клопп мэдэгдлээ.

 
Мөн, - Портог эхнээсээ давшина гэдгийг мэдэж байсан. Ялангуяа эхний 30 минут бол довтолгооны хүчтэй шуурга дэгдэнэ гэж хүлээж байсан. Харин энэ эрч, энэ темпээ 90 минут барьж чадахгүй гэдгийг тооцсон. Бид довтолгоог няцаахад бэлэн байсан. Хамгийн эхний даалгавар бол цохилтыг хаах. Энэ үүргээ хаалгач Алиссон сайн биелүүлсэн. Портогийн эрч хүч сулрахын хамт бидэнд өөрийн тоглолтоо гаргах боломж нээгдсэн. Цөөн боломж гарсан. Түүнийгээ л ашиглаж чадсан. Бид шөвгийн дөрөвт үлдлээ. Нэг алхвал өнгөрсөн улирлын амжилтаа давтана. Хоёр алхвал цом өргөнө. Барселонатой учралыг тэсэн ядан хүлээж байна. Өмнө нь Барселонатай таарахыг аль ч баг хүсдэггүй байв. Өнөөдөр Ливерпүүлээс бүх баг зугтаж буй. Харин бид хэнээс ч зугтахгүй , ийм л багууд гэж Клопп өөрсдийгээ тодорхойлов. Одоо бидэнд финалд төлөө тогло
 
 
-Эцсийн дүн дэндүү шударга биш. Эхний тоглолт эн тэнцүү өнгөрсөн. Гэтэл бид 2:0-оор хожигдсон. Хариу тоглолтод бид давамгайлсан. Дүн нь 1:4. Ийм л юм боллоо. Тэд дөрөвхөн удаа довтолсон, дөрвөн гоол орсон. 16 дотор анх удаа гишгээд, тэр нь эхний гоол болсон. Юу гэж хэлэхийг мэдэхгүй байна. Аз биднээс нүүрээ буруулж, Ливерпүүлийн талд очсон байлаа л гэж хэлье. Залуучууд маань үнэхээр сайн тоглосон. Тэдэндээ баярлаж байна. Дасгалжуулагч Соссейсо хоёр тоглолтоо ингэж дүгнэлээ.
 
 
 
-Бид тэднээс тохой илүү тоглосон. Түрүүлж гоол оруулж чадсан бол тоглолтын дүн өөрөөр эргэх байсан. Итгэлтэй ч байсан. Харамсалтай нь, биднийг аз түшсэнгүй. Ирэх улирлыг хүлээх болов. Одоо Лигийнхээ аваргадаа л анхаарья даа гэж Данило их л гонсгор байгаагаа илэрхийлэв.
 
 
 
 
 
Мане, Салах, Фирмино, Ван Диг нар 16 дотор нэг нэг удаа гишгээд л гоолдлоо.
 
 
- Бид, зөвхөн эхний 15 минутанд 30 гаруй удаа довтолж, 15 удаа хаалга руу цохисон. Харамсалтай нь төгсгөлөө хийж чадаагүй. Үр дүнд хүрээгүй. Харин Ливерпүүлийн цөөхөн довтолгоон бүгд гоолоор төгссөн. Энэ бол Ливерпүүлийн чадварыг илтгэж байна. Үнэхээр ур чадвар өндөртэй, дэлхийн том баг гэдгээ харууллаа. Үзэгчдэдээ тун үзүүштэй тоглолт үзүүллээ. Ливерпүүлд амжилт хүсье. Залуучууддаа, фанатууддаа баярлалаа гэж Порто багийн дасгалжуулагч Соссейсо тоглолтын төгсгөлд сэтгүүлчдэд хандаж хэллээ.

 

Н.САЙНБИЛЭГ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?