ПЕП ГВАРДИОЛЛАГИЙН ХАР ДАРСАН ЗҮҮД

2019-04-18  
 
Тэр энэ удаа чөтгөрийн тойргоос гарна гэдэгт итгэж байсан. Өнгөрсөн улиралд яг энэ шатанд Ливерпүүл тэднийг мулталсан. Түүнээс өмнө нь Английн багууд л МС-г Аваргуудын Лиг болон Европа Лигийн өрсөлдөөнөөс тэднийг хасаж байсан хар дарсан зүүд шиг түүх дахин давтагдлаа. Энэ удаа тэдний замыг " Тоттенхэм" баг хөндөлсөв. Манчестер Сити дахиад л ирэх улирлыг хүлээхээс өөр аргагүй үлдлээ.

Манчестер Сити- Тоттенхэм багийн хариу тоглолт Аваргуудын Лигийн түүхийн хуудсыг шинэ шинэ амжилтаар баяжууллаа. Эхний 12 минутанд 4 гоол орсон нь Аваргуудын Лигийн түүхэн дэх нэгэн дээд амжилт болон бичигдэв.

 
Манчестер Сити багийн Аваргуудын Лиг дэх хамгийн түргэн гоолын эзнээр Стеерлинг тодорлоо. Тэр дөнгөж 4 дэх минутанд гоолын салхийг хагалж, багийнхаа итгэл найдварын галыг бадраасан.
 
 
Түүний дараа 7, 10 дахь минутанд Тоттенхэмийн легионер Солонгос эр Сон Хин Мин дараалан гоолдсоноор тоглолтыг эргүүлсэн. 10 дахь минутанд талбай дээрээ 1:2-оор хожигдож эхэлсэн нь Пеп Гвардиоллагийн багийг нуман тулгуурт оруулсан. Тэд дараагийн шатанд шалгарахын тулд дор хаяж дахин 3 гоол оруулах, дээр нь нэмж гоол алдахгүй байх маш хүнд даалгавартай тулсан.
 
Ийм хүнд даалгаврыг даваад туулчих чадвартай баг гэдгээ МС харуулсан. Нэгдүгээр үе дуусахаас өмнө Бернард Силва, Стеерлинг нар тус бүр гоолдож, тооны харьцааг 3:2 болгон өөрийн талд давуу байдлыг үүсгэж чадсан. Хоёрдугаар үе эхлэхэд тэдэнд ганцхан гоол оруулах л даалгавар үлдсэн. Энэ бол МС багийн хувьд давшгүй өндөр даваа биш байсан. 59 дэх минутанд Сэрхио Агуэро энэ даалгаврыг биелүүлснээр Манчестер Сити амсхийсэн. Энэ л амсхийлтийг ашиглаж, Тоттенхэм урагш довтолж, булангийн цохилтоос Лоренте 73 дахь минутанд гоолдож МС-ийг дахин нуман тулгуурт оруулсан.
 
 
Энэ өдөр хаалгач Эдиссон хаалгаа эзэнгүй орхисонтой адил байлаа. Лорентогийн тохойноос ойж, бэлхүүс, гуяар гулсан хаалга руу зөөлөн чиглэх бөмбөгийг Эдиссон харсаар алдлаа. МС дахин шоконд оров.
 
 
Турк шүүгч энэ үйлдлийг дахин дахин ВАР ашиглан үзэж, гар хүрээгүй байна гэж үзэн гоолоор тооцлоо.
 
 
Тоглолтын төгсгөлд Стеерлинг гоолдож, багаа аварсан ч, дахин ВАР үзэж, гоолыг тооцсонгүй.
 
 
Ийнхүү Пеп Гвардиолла духаа барихаас өөр яаж ч чадсангүй. Тэд 4:3- аар талбай дээрээ хожсон ч, айлын талбай дээр 1:0-ээр ялагдсан учир оноо 4:4-ээр тэнцэж, АЛ-ийг орхилоо. Одоо тэд Английн Лигийн цомын аварга, Английн Премьер Лигтээ анхаарах цаг болжээ. Харин "Тоттенхэм" баг Голландын "Аякс" багтай учирна. Тэдний хэн хожсон нь Аваргуудын Лигт финалдах болно.
 

-Поччеттино, түүний баг Манчестер Ситиг хожиж, дараагийн шатанд шалгарна гэж хэлсэн цөөн хүний нэг бол Роналдино. Энэ тухай Control.mn өчигдөр бичиж нийтэлсэн. Тэгвэл Поччеттино, түүний баг үнэхээр Аваргуудын Лигийн шөвгийн дөрөвт шалгарлаа. Энэ нь Тоттенхэм багийн хувьд анх удаа Аваргуудын Лигт үзүүлж буй дээд амжилт болон бичигдэж байна. Энэ амжилт өөд хөтлөгч нь Поччеттино болжээ.

 

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
ааа:VAR гээч юм байгаагүй бол Сити хожих байлаа, 2 гоол нь хоёулаа эргэлзээтэй байсан 2019-04-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?