УНАЙ ЭМЕРИ: ЕВРОПА ЛИГТ ТҮРҮҮЛЭХ ГЭДЭГ МАШ ИХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

2019-04-19  

- Наполи бол европын том багийн нэг. Тэд Италийн Серия -А-д Ювентусын ард эрэмблэгдэж буй. Аваргуудын Лигт Парис Сан Жермэн, Ливерпүүл багтай нэг хэсэгт таарч, Ливерпүүлийг талбай дээрээ хожиж байсныг санаж байна. Ийм л хүчирхэг баг. Бид хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялалт байгуулах тактик боловсруулсан. Хариу тоглолтонд нэг ч болов гоолыг ямар ч гэсэн оруулах зорилготой ирсэн. Түүндээ бид хүрсэн. Бид тоглолтын эхнээс прессинг хийсэн. Дамжуулалт, бөмбөг эзэмшилтийг илүү гүйцэтгэсэн. Үр дүнд нь гоолдож чадсан. Бид ялалтын төлөө Италийн Турин хотыг зорьж ирсэн. Түүндээ хүрч чадсандаа баяртай байна. Европа Лигт түрүүлэхийг бид мөрөөдөж байна. Европа Лигийн цомыг өргөх бол амжилт, мөн Аваргуудын Лигт оролцох эрхийн билет. Английн хөлбөмбөг цэцэглэж буй. Бид Премьер Лигтээ ч эхний дөрөвд багтахын төлөө ширүүн тэмцэж буй. Финалд шалгарсандаа баяртай байна. Унай Эмери тоглолтоо ингэж дүгнэлээ. Энэ тоглолтын цорын ганц гоолыг Лаказеттэ оруулж, тэд Наполийг хоёр хожиж, финалд шалгарав.

 

Н.САЙНБИЛЭГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Наполийг хоер хожиж, финалд шалгарав гэнэ уу, хагас финал нь хайшаа алга болчихоод шууд финалдаад явчив Сайнбилэг гуай, мэдэхгуй юмныхаа талаар битгий ингэж дур зоргоороо бичиж бай 2019-04-19
Сhinzorig:Arai finald ****lgaraagui ee hagas shigsheed ****lgaraad bna.Avargin tuluu togloh baih gej naidaj bn 2019-04-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?