ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

2019-04-23  

Халдварт саа өвчнийг дэлхий нийтэд устгах зорилтын хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/119 дүгээр тушаалын дагуу халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакцинаар 05 сартай хүүхдийг дархлаажуулах арга хэмжээг энэ сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан НЭМГ-ын даргын А/49 дүгээр тушаалын дагуу дүүрэг, тосгон, өрхийн эрүүл мэндийн төв, амаржих газрын дархлаажуулалтын 124 нэгжид дэмжлэгт хяналтыг  ХӨСҮТ-тэй хамтран зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар, НЭМГ-ын харьяа дүүргийн эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 80 гаруй нэгжид хяналт хийж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Халдварт саагийн эсрэг идэвхигүйжүүлсэн вакциныг дархлаажуулалтанд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж буй бүх эрүүл мэндийн байгууллагыг дэмжлэгт хяналтанд хамруулснаар тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэн, алдаа дутагдал гарахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?