ОВЧАРОВ ДЭЛХИЙН АВАРГЫГ ОРХИЛОО

2019-04-25  
 

Темислав Пусар 4:3 Дмитрий Овчаров.

Дэлхийд 58-д эрэмблэгдэж буй Хорват эр Пусар ДАШТ-ий эхний сенсаацыг тарилаа. Тэрбээр 2:3-аар хожигдож явсан хэдий ч, дэлхийд чансаагаараа 12-д эрэмблэгдэж буй, олимпийн мөнгө, гурван хүрэл медальт Овчаровыг барьж хожлоо. 11:9, 8:11, 11:8, 8:11, 2:11, 11:5, 11:7. Овчаров 5 дэх өргийг 11:2-оор хожиж, тоглолтыг 3:2-оор хошуучилж эхэлснээс хойш бөмбөгөө мэдрэхээ больсон. Улмаар шовхын 7 дахь тоглолтонд маш итгэлгүй болсон байсан нь түүнийг хожигдолд хүргэсэн гэж мэргэжилтнүүд дүгнэлээ. Ийнхүү Дэлхийн АШТ-д дээгүүр өрсөлдөнө гэдэг таамагт багтаж байсан Овчаров Дэлхийн аваргыг дэндүү эрт орхилоо.

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?