Дэлхийн аваргын багийн хос мөнгөн медальт, Риогийн олимпийн эмэгтэй багийн хүрэл медальт Японы гэрэлтэж буй залуу од Ито Ску спортод ярилцлага өгснийг хүргэе.
-Ширээний теннис тоглохын давуу талыг нэрлэвэл? -Тоглох зуураа гэнэт шинэ санаа сэдэл олох. -Амжилт үзүүлсэн ямар тоглолтоо илүү санан дурсах дуртай вэ? -2018 оны Багийн ДАШТ-ний ялалт байгуулсан тоглолт.
-Ямар нэгэн хобби бий юу? -Дэлгүүр хэсэх, кофе шоп орох. -Таны хамгийн дуртай очих, цагаа өнгөрөөх дуртай улс орон? -Япон шүү дээ. Хаана нь ч сайхан амрах, алжаал тайлах боломжтой. -Таны дуурайх дуртай тийм домог мэт баатар байна уу, тэр хэн бэ? -Тэр бол би өөрөө. 2020 онд энэ баатрыг Та нар олж харна. -Таны дуртай ундаа, хүнс, өөр зүйлс? -Цагаан будаа, агшаасан. Бүлээн цай. Хөгжим. Үлгэрийн баатар мангасууд. -Будапешт хотод өмнө нь ирж байсан уу? -Ирж байсан. Яг аль хотод ирж байснаа сайн санахгүй байна. Үзэсгэлэнтэй газар. -Өөрийн фанатууддаа хандаж юу хэлэх вэ? -Миний тоглохыг харж, сэтгэлээ баясгаарай гэж хэлье.
2020 оны Токиогийн зуны олимпийн найдвар болох Японы Мимо Ито үүгээр ярилцлагаа өндөрлөлөө.
Э.ОТГОО