ВАНГ МЕНУ ДАШТ-Д ЗОДОГЛОСОН АНХНЫ ЖИЛЭЭ ФИНАЛД ШАЛГАРЛАА

2019-04-26  

ДАШТ-ний эмэгтэй финалын 4-д зөвхөн Хятадын теннисчид үлдсэн. Дэлхийн аварга Динг Нинг, Дэлхийн цомын аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт Луй Шивейгийн хамт залуу тоглогч Ванг Меу шалгарсан. Хамгийн туршлагатай Динг Нинг- Лу Шивей нар хагас финалд учраа таарсан. Нөгөө талаас Ванг Меу гарч ирснээр дээрх хоёрын хожсонтой нь аваргын төлөө тоглох болов.

Мимо Ито. Мандаж буй Японы залуу одоос ихийг хүлээж байсан ч, шигшээ наймд үлдэж чадалгүй хасагдсан. 2020 оны Олимпийн найдвар ч гэж түүнийг Япончууд харж, хүлээж буй.

Хирано. Гоц авьяастан. Японы теннисний хөгжлийн түүхийг тодорхойлогчдын нэг яах аргагүй мөн. Риогийн олимпоос эмэгтэй багийн төрөлд хүрэл медаль авсан нь Хирано, Ито, Ичикаво нарын гавьяа байсан. Ирэх зуны олимпд Японы баг ийм зүйлийг дуулгана.

Динг Нинг. Дэлхийн 3 удаагийн аварга. 4 дэх аваргаа авахын төлөө шуурч буй. Маш эргэлттэй, хурдтай бөмбөгтэй. Солгой. Ганцаараа шахуу солгой учир баруун тоглогчдод тун эвгүй. Давуулалт сайтай. Тэрбээр 4 дэх удаагаа түрүүлбэл дэлхийн дээд рекордыг тогтооно.

Энэ дэлхийн аваргын хамгийн том сенсаац. Хятадын нэр нь гараагүй залуу тоглогчид хожигдож, эхний наймд ч шалгарч чадаагүй. Дэлхийн чансааг тэргүүлж байсан үзүүлэлт нь буурах болно. Түүний өмнө эсэргүүцэл үзүүлж чадах тоглогч байхгүй гэж тооцож байсан нь алдаа болжээ.

Харимото. Японы залуу од. Ирэх зуны олимпын бас нэгэн найдвар. Түүнийг медальд хүрнэ, сенсаац тарина гэж хүлээж байсан ч, шигшээ 16-д уналаа.

Овчаров. Маш хүчтэй тоглогч. Рио болон Лондонгийн олимпын медальт. Европ тивээс өндөр үзүүлэлт гаргах тоглогчийн нэгэнд зүй ёсоор багтаж байсан. Гэвч дуусгаж байсан тоглолтондоо хэт тайвширснаас болж ялагдал амссан.

Тимо Болл. Өнгөрсөн жил 35 насандаа Европын аваргын ээлжит титмийг зүүсэн. Германы домог болсон тоглогч. Энэ жилийн хувьд шилдэг 16-аас тоглолтоо орхисон. Хатгаа авч, өндөр халуурсан тул тоглолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Халуунаа эдгэвэл, хосын тоглолтоо тэр үргэлжлүүлнэ.

Дэлхий, олимпын аварга Ма Лонг. Түүнийг аваргын төлөө Фан Зэ Донтой таарна гэж таамаглаж байсан. Тэгвэл түүний өрсөлдөгч өөрчлөгдсөн. Хэн байхыг тун ойрхон мэдэх болно. Фан Зэ Доныг хожсон Хятадын нэр нь үл дуулдсан залуу тоглогчтой таарах магадлал өндөр. Медалийн эхний сураг гарсан. Шигшээ наймд Өмнөд Солонгосын хоёр тоглогч өөр хоорондоо таарсан. Тиймээс нэг хүрэл медаль Өмнөд Солонгост очих нь нэгэнт тодорхой болсон. Харин Швед, Японы тамирчид медальд хүрэх нь үү гэдэг бол асуулт. Тэд Хятадын тамирчидтай нүүр тулсан.

 

Э.ОТГОО

 

 

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?