ЛИВЕРПҮҮЛ ДАХИАД Л МС-ИЙН ӨМНӨ
2019-04-27
Тэд хүснэгтийн төгсгөлд бичигдэж буй Хадерсфийлдийг талбай дээрээ 5:0-ээр бут ниргэлээ. Тэд ядрах болоогүй, улам сэргэж буй гэдгээ энэ тоглолтоороо үзүүллээ. Гоол хийсэн цагийг нь харвал Ливерпүүл өлсгөлөн барс мэт дайрчээ. Тоглолтын эхний минут, нэгдүгээр үеийн төгсгөл, тоглолтын төгсгөлд гээд гоолдсон байна. Энэ тоглолтонд Мане, Салах нар тус бүр 2 гоол оруулснаар бусад мэргэн буучдаас тасарсан амжилт үзүүлсэн.
-Бид Ливерпүүлийн нэн шинэ түүхийг бичиж байна. Улирлын төгсгөлийн 7 тоглолтыг дараалан хожлоо. 91 оноо цуглууллаа. Лигийн тэргүүллээ хадгаллаа. Одоо хоёрхон тоглолт үлдсэн. МС -ийн Бурнлейн эсрэг хийх тоглолтыг ажиглах үлдлээ. Бид чадах бүхнээ хийж байна. МС -тэй бид таарахгүй. Тэгэхээр нэг оноо дутуу бидэнд, МС-ийн оноо алдахыг л хүлээх үлдсэн. Тэд нэг л оноо алдах юм бол биднийг гүйцэхгүй гэдгээ сайн мэдэрч буй. Гэж Клопп байр сууриа илэрхийллээ.
Н.САЙНБИЛЭГ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна