ДИН НИНГИЙН НОЁРХЛЫН ЭРИН ҮЕИЙГ ТАСЛАН ЗОГСООЛОО

2019-04-27  

- Эхний үеийг би хожсон. Хоёрдугаар үеийг дутуу эхэлсэн ч барьж хожлоо ахиулсан. Лю Ши Вей тоглолтынхоо хэмнэлийг алдаж буй нь надад мэдрэгдэж байсан. Харин гурав дахь үеийн тоглолтоос Лю Ши Вэйгийн эрс өөрчлөгдсөн. Хамгаалалт, довтолгоо нь илүү эрчтэй, хүчтэй болж ирсэн. Бөмбөгнийх нь хурд нь ч нэмэгдсэн. Энэ нь намайг алдаа гаргахад нөлөөлж эхэлсэн. Би учраа олохоо больсон. Би хариу довтлохыг оролдсон ч, түүний хурд улам ч нэмэгдсэн. Улмаар гурав дахь үеийн тоглолтыг Лю Ши Вей хожсоны дараа өөрийн тоглолтын ритмэндээ орсон.Тэр тоглолтыг бүрэн контрольдож эхэлсэн. Дэлхийн гурван удаагийн аварга Динг Нинг хагас шигшээд хожигдсоны дараа Синьхуа агентлагт тоглолтоо дүгнэж ингэж хэллээ.

-Уул нь хоёрдугаар үеийг би хошуучилж байсан ч, Динг Нинд баригдаж хожлоо алдсан. Тэгээд оноо бүрийн төлөө л зүтгэхээс өөр алга гэж дүгнэсэн. Яагаад гэвэл 11:0-ээр хожиж чадахгүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт, Динг Нинг бол маш хүчтэй тоглогч. Тиймээс тайвшрах, амсхийх тухай асуудал огт байж болохгүй. Гуравдугаарт, өрсөлдөгчөө үнэлэх ёстой. Энэ л зарчмыг баримталсан гэж Лю Ши Вей хэллээ. 6:11, 9:11, 11:5, 11;5, 11:0, 11:2. Лю Ши Вей хоёрдахь тоглолтоос эрч хүчээ нэмсэн нь харагдана.

 
Тэрбээр 2015 оны ДАШТ-ий финалд 4:3-аар Динг Нинд хожигдож байсан даагаа ийнхүү нэхэж чадлаа. Одоо түүнд аваргын титмийг зүүхэд ганцхан тоглолт үлдсэн. Түүний өрсөлдөгч бол туршлагатай Динг Нинг биш, Хятадын залуу тоглогч юм. 
 
 
 
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?