ХҮЧИРХЭГ МОНГОЛ БОДИБИЛДИНГ ФИТНЕСИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН БОЛНО

2019-04-30  

Хүчирхэг Монгол тэмцээн нь Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийн ивээл дор жил бүр уламжлал болгон аль нэг спортын төрлөөр зохион байгуулагддаг.

2018 оны Хүчирхэг Монгол тэмцээн нь паурлифтинг буюу хүчний 3 төрөлтийн спортоор 9-р сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбай дээр эрүүл мэнд, спортын өдөрлөгийн хэмжээнд зохион байгуулагдсан. Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Улаанбаатар хотын биеийн тамир спортын газар, дүүргүүд, эрүүл мэндийн яам, улсын 1,2,3 дугаар эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, спорт хороод өргөнөөр хамрагдан олон нийтэд ажлын үйл явц болон үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн.

Мөн эрүүл зөв хооллолтын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 20 гаруй аж ахуй нэгжүүд хамрагдан бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, худалдан борлуулсан. Энэ жил уг тэмцээн нь Бодибилдинг фитнесийн спортоор 6-р сарын 8-ны өдөр Корпорэйт конвеншн центрт зохион байгуулагдана.

Тэмцээний зорилго нь бодибилдинг фитнесийн спорт, нийтийн биеийн тамирын идэвхийг сайжруулах, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх юм. Монгол улсдаа анх удаа Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор хамгийн өндөр шагналын сантай бодибилдинг фитнесийн тэмцээн болж байна. Бодибилдинг, классик физик, мэнс физик, бикини фитнес гэсэн нийт 4 төрөл, 9 ангиллаар явагдана. Тэмцээний цахим бүртгэл 2019.04.12 нээгдсэн, Бодибилдинг фитнесийн тамирчдын дунд нээлттэй ба одоогийн байдлаар МУГТ, Монголын 2 удаагийн мистер Г.Дорж, Монголын 4 удаагийн н.Бат-Эрдэнэ, Монголын 3 удаагийн мистер Э.Ганзориг нар мэдүүлгээ өгөөд байна

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?