КЛОПП: МЕССИГИЙН ХЭЛСЭН ҮГ САНААНААС ГАРАХГҮЙ БАЙНА

2019-05-01  

-Ирэх улиралд бид Аваргуудын Лигийн цомыг эргүүлэн авах болно гэж өнгөрсөн жил Месси хэлж байсан үг санаанаас гарахгүй байна. Одоо бодоход энэ үгийг надад хандаж хэлсэн юм шиг байна. Дотор арзаганаж байна. Олон жил Барселонатай учирья гэж мөрөөдөж байсан хүсэл маань энэ үдэш биелэх нь. Барселона цуу алдар нь түгсэн баг. Коутинко тэнд тоглож буй. Түүнийг Ливерпүүлээс Барселона руу явахад нь харамсаж байсан. Тэр бол үнэхээр сайн тоглогч. Гэвч түүнгүйгээр бид ч гэсэн амжилт үзүүлж буй. Энэ үдэш гэсэн бид Ливерпүүл ямар баг болохыг Испанийн фанатуудад харуулна. Айлын талбай дээр тэнцэх гэдэг бол муу дүн биш. Гэхдээ бид тэнцэх гэж биш, хожихыг зорьж Испанид ирсэн. Ингэж Клопп итгэл төгс хэллээ.

 

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?