ВАЛВАРДЕ: БАРСЕЛОНА ХЭН БЭ?

2019-05-02  
 
 
-Мессиг юу хийж чадахыг бид сайн мэднэ. Түүнд бид итгэдэг. Тэр тоглолтоос тоглолтонд гайхал төрүүлж байна. Үүнд төгсгөл үгүй мэт сэтгэгдэл төрнө. Ямар ч нөхцөлд гоолдож болно гэдгийг тэр дахин үзүүлж, фанатуудаа баярлууллаа. Тэр дахиад л багаа ялалт өөд хөтөллөө. Ийм сэтгэгдэлтэй байгаагаа Барселона багийн дасгаслжуулагч Валверде хуваалцлаа.
 
 
- Ливерпүүл бол аюултай. Миний тоглож байсан үеийн Ливерпүүл биш. Өнөөдөр том, хүчирхэг баг болсон. Английн аваргын төлөө өрсөлдөж байна. Өнгөрсөн улиралд Аваргуудын Лигт финалдсан. Энэ жил шөвгийн дөрөвд үлдсэн. Ийм багт очиж тоглохыг шилдэг хөлбөмбөгчид бүгд л мөрөөддөг. Намайг Ливерпүүлд тоглож байхад, тамирчдын чөлөөт цаг их, бэлтгэл хийхээс зугаалах нь илүү байжээ гэж харьцуулж харж байна. Ливерпүүлийн аюул нь довтолгооны гурвал. Энэ гурвыг л хяналтанд авах, тоглолтоос гаргах тактикыг бид баримталсан. Бусдыг нь довтлогч бид хариуцсан. Эхний үеийг 1:0 -ээр хошуучилснаар бидэнд давуу тал үүссэн. Суарез ингэж хэллээ. Суарезийн хувьд энэ жил маш баяртай байгаа. Учир нь түүний тоглож байсан Аякс, Ливерпүүл, одоо тоглож буй Барселона багууд бүгд л Аваргуудын Лигийн шигшээ 4-д шалгарсан. Барселона- Аякс баг финалдахыг ч тэр мөн үгүйсгэхгүй байна. Тэрбээр Аякс багтай Голландын аварга, Ливерпүүлтэй Английн Лигийн цомын аварга, Барселонатай Испанийн Ла Лигийн аваргын цомыг 4 удаа өргөөд буй.
 
 
-Тоглолт өндөрлөөгүй. Долоо хоногийн дараа хариу тоглолт биднийг хүлээж буй. Гэхдээ өнөөдрийн тоглолтдоо сэтгэл хангалуун байна. Шийдвэрлэх эгзэгтэй үед Барселона баг атгасан гар шиг байж чадсан.11 тоглогч нэг хүн шиг сэтгэж, нэг хүн шиг хөдөлсөн. Маш сайн ойлголцсон. Гэж сэтгүүлчдийн асуултад Месси маш даруухан хариуллаа.
 
 
Месси 2 оруулснаар Аваргуудын Лигт энэ улиралд 12 дахь, Барселон багийн энэ улирлын 48 дахь гоолоо орууллаа. Тэрбээр тоглолтын 75 минутанд тоглолтоос, 82 дахь минутанд 16 метрийн гаднах торгуулийн цохилтоос гоолдож, 3:0 -ээр багаа ялалтад хүргэлээ. Тэгснээрээ Аваргуудын Лигт 599,600 дахь гоолоо шигтгэлээ.
 

- Бид 75 минут сайн тоглосон. Хөвгүүд маань хичээсэн. Биднийг аз түшсэнгүй. Манайхан муугүй тоглолт үзүүлсэн. Хожигдож болно. Гэхдээ айлын талбайд нэг ч болов гоол оруулах зорилгодоо бид хүрч чадсангүй нь харамсалтай. 3:0-ээр хожигдсон нь, хариу тоглолтыг тэр хэмжээгээр хүндрүүлж байна. Гэхдээ бид талбай дээрээ хариу барина. Хүнд тоглолт болно гэдгийг төсөөлж байна. Яагаад гэвэл, Барселона баг Европ тивийн Гигант багийг бид хүлээн авах нь.

 

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?