-Сүүлийн 3 тоглолтыг 1:0-ээр хожлоо. Хамгийн чухал нь авах ёстой 9 оноогоо халаасалж чадсан. Бурнлейтай энэ улирлын сүүлийн тоглолтыг хийнэ. Аваргаа хамгаалах эсэх нь бидний гарт буй.
Ливерпүүл Волвесийг хожсон ч, хувь заяа бидний гарт. Тэдний дараа бид тоглоно. Бид нэг онооны илүүтэй. Түүнийгээ л хадгалахад л хангалттай. Өнгөрсөн улиралд бид 104 оноо авч байсан бол энэ жил 98 оноо авах боломжтой. Тоглолтын дундуур бид суусан. Ялангуяа 12-р сарын төгсгөлөөр Ливерпүүл биднээс 7 онооны илүүтэй байсан гэдгийг санахгүй байж чадахгүй. Улирлын сүүлийн хагаст бид оноогоо нөхөж, Лигийг тэргүүлж буй Ливерпүүлийг гүйцэж түрүүлсэн. Цомоо хамгаалж, дахин өргөхөд ганц тоглолт үлдсэн. Бурнлейн талбайд зочилно. 90 минутанд хожлын ганц гоолыг оруулж дөнгөнө гэж итгэж байна.
Бид Английн Премьер Лигийн өрсөлдөөнийг, ур чадварыг, тоглолтын түвшинг өргөж чадсан. Энэ жилийн хувьд Ливерпүүл одоогоор 94 оноо цуглуулаад байгаа нь үүний тод жишээ. Цаашид Английн аварга болох баг энэ түвшинд хүрч байж аваргын цомыг өргөдөг болно гэж Пеп Гвардиолла хэллээ.
Э.ОТГОО