- Энэ жил би өнгөтэй байсан. Английн цомын аваргад Сулвиваныг хожиж цом өргөсөн. Мастерс-2019 онд мөн аваргалсан. Дэлхийн аварга Сульвиван эхний тойрогт хожигдож хасагдсан нь энэ дэлхийн аваргын хамгийн том сенсаац байсан. Миний хувьд ч гэсэн эхний тойрогтоо Тайландын тамирчинг ганц хожлын зөрүүгээр ялсан. Хамгийн хүнд тоглолт бол тэр байсан. Түүнээс хойш тоглолт орсон. Финалд Хиггинстэй таарсан. Таарахыг ч хүсэж байсан. 2011 онд финалдаж, түүнд ялагдаж байсан учир даагаа нэхэхийг хүссэн. Түүндээ ч хүрлээ. Анх дөнгөж 21 настай залуу финалдаж, сэтгэлийн хөөрлөө дарж чадаагүй. 8 жилийн дараа дахин финалдахдаа энэ сургамжаа санасан. Дээр нь би алдаагүй болсон. Хамгаалалтын тоглолтод ч суралцсан. Тиймээс өөртөө тун итгэлтэй байлаа гэж Дэлхийн аваргын цом өргөхдөө Жүд Трамп өгүүллээ.