МОНГОЛЫН ГОЛЬФЧИДЫН РЭЙТИНГ

2019-05-08  

Хэндикап (Handicap) гэж юу вэ?

Гольф анх сонирхож байгаа хүмүүсийн ойлгоход төвөгтэй ч хамгийн их асуудаг асуултуудын нэг нь Хэндикапын тухай юм.

Гольф сонирхогчдын дунд "Ур чадварын оноо" гэж орчуулж болохоор ойлголт бол Хэндикап юм. Хэндикап бол тоглоомыг тэнцүүлэн дүгнэхэд чухал үүрэгтэй хүн бүрийн хувьд өөр өөр байдаг оноо. Энэ нь бага байх тусам тухайн тоглогчийн ур чадвар өндөр байгааг илэрхийлнэ. ("0" - рүү тэмүүлнэ)

Тэмцээнд дүн гаргахдаа ХЭНДИКАП-ыг тоглогчдын нийт цохисон онооноос хасаж ЦЭВЭР оноог гаргаж ирдэг. Энэ үзүүлэлтээр сонирхогчдын гольфийн тэмцээнүүдэд шагналт байр эзлүүлэх нь бий.

Жишээ нь: Тоглогч "А" хэндикап нь 20 бөгөөд нийт 89 цохисон гэж үзье. 
Мөн түүнтэй тоглосон "Б" хэндикап нь 10 бөгөөд нийт 84 цохисон гэж үзье. Ингээд хоёр тоглогчдын хэн хожсоныг хэндикап ашиглан бид тооцоолбол:

Цэвэр оноо= Нийт оноо - (72 + Хэндикап)

"A" Цэвэр оноо = 89 - (72+20) = -3
"Б" Цэвэр оноо = 84 - (72+10) = +2

Үр дүн: Тоглогч А тоглогч Б-г нийт 5 онооны зөрүүгээр хожсон байна. Мөн өөрийн ур чадварын онооноос бага цохилт хийсэн(-3) бөгөөд дараагийн тоглолтоос ур чадварын оноо нь энэ үзүүлэлтээс харгалзан буурах юм. Энэ нь нөгөө талаас тоглогч хувийн амжилтаа ахиулж буй үзүүлэлт гэж харагдана. Харин Б ур чадварын онооноос(хэндикап) дээш цохисон тул дараагийн удаад нэмэгдэх юм.

Энэхүү оноог Монголын Гольфийн Холбооноос гишүүддээ баталгаажуулан шинэчилж зохион байгуулсан тэмцээн болон олон улсын тэмцээнүүдэд хүлээн зөвшөөрөгдөх системээр бүртгэн явуулж байна. Эрэгтэй тоглогчдын хувьд шинээр эхлэхэд 24-с эхэлдэг, Эмэгтэй тоглогчид 36-с эхэлнэ.

Та Гольфийн холбоонд гишүүнээр элссэн тохиолдолд хэндикап тогтоолгож энэхүү оноогоороо зохион байгуулагдах тэмцээнүүдэд оролцон байр эзлэх боломжтой болох юм. Гадны орны хэндикапыг бид мөн хүлээн зөвшөөрч тэнцүү өрсөлдөх боломжийг гишүүн бүрт олгодгоороо онцлог юм.

Зураг 2:

Манай гишүүдийн сүүлийн байдлаар Хэндикап оноо байгаа болно. Тэр сайн гольфчин уу үгүй юу гээд асуугаад байдаг хүмүүст тус болох байх. Хэндикап байхгүй хүмүүсийг гольфчин гэж итгээд яваад байх тохиолдол их байдаг шүү.

 

 

 

Монголын Гольфийн Холбоо

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?