БАРСЕЛОНАГ ИНГЭЖ ХОЖИГДОНО ГЭЖ ЗҮҮДЭЛСЭНГҮЙ

2019-05-09  
 
Талбай дээрээ 3:0-ээр Ливерпүүлийг буулгаж авсан Барселона багийг 4:0-ээр хожигдоно гэж ямар ч мэргэжилтэн тааж чадаагүй. Тэр тусмаа Ливерпүүлийн гол хөзөр Салах толгойдоо, Фирмино хөлдөө бэртэл учир тоглолтыг өнжинө гэдгийг урьдчилан мэдэж байсан. Суарезийн хувьд болгоомжилж байсан. Ливерпүүлийн талбайд тоглоно гэдэг бол 11-үүлээ, 12 тоглогчийн эсрэг тоглохтой ижил. Фэнүүд нь дийлдэхгүй гэж сануулж байсан.
 
Тэгвэл, - Өнгөрсөн жил, яг энэ шатанд бид Ромаг талбай дээрээ 3:0-ээр хожоод, Ромагийн талбайд 4:0-ээр хожигдож хасагдсан. Дахин ийм зүйл тохиолдохгүй гэж бодож байна. Бид дараагийн шатанд шалгарсан. Зөвхөн нэр төдий л тоглох тоглолт үлдсэн гэж Месси хэлж байсан. Тэгвэл энэ бүхэн эсрэгээрээ болж, өнгөрсөн улирлын хар дарсан зүүд Барселонаг дахин нөмөрлөө.
 
 
Ферминог орлон талбай дээр гарч ирсэн Ориги багийн ахлагч Хэндэрсоны цохилтыг гүйцээж, хаалгачаас ойсон бөмбөгийг тун мэдрэмжтэй чихэж тоог дөнгөж 7 дахь минутанд 1:0 болгосон.
 
 
Тоглолтын хоёрдугаар хагасын 11 дэх минутанд Арнольдын өгсөн хөндлөн дамжуулалтыг хаалга руу өлмийлдэн цохиж Вижналдум тоог 2:0 болгож ойртуулсан. Тэрбээр хоёр минутын дараа 56 дахь минутанд Шакирын зүүнээс өгсөн хөндлөн дамжуулалтыг мөргөж, хаалганы зүүн дээд өнцөгт шигтгэснээр харьцааг 3:0 болгож ерөнхий харьцааг 3:3 болгож тэнцүүлж чадсан.
 
 
Тоглолтын 79 дэх минутанд Арнольдын булангийн дамжуулалтыг Ориги хаалгачийн хажуу дээгүүр цохиж гоолдсоноор тоглолтын харьцаа 4:3 болж Ливерпүүл тоглолтыг хошуучилж эхэлсэн. Дахин нэг гоолын боломжийг Ливерпүүл алдсан. Харин Барселона багийн хувьд хаалга руу онож 4 удаа довтолсныг Ливерпүүлийн хаалгач хааж чадсан.
 
 
Ийнхүү Ливерпүүл сая сая фэнүүдифнхээ магнайг тэнийлгэж, Аваргуудын Лигийн финалд дараалан шалгарлаа. Тэднийг Английн Премьер Лигт 4-д эрэмблэгдэж буй Тоттенхэм тосож буй. 
 
 
 
 
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин1:хэзээний мэдээлэл тавиад байнаа, мэдээллийг шуурхай хүргэж байвал зүгээр байна, энэ тоглолтын дараагийн өдрийн тоглолт болоод дуусчихаад байгаа энэ талаар мэдэж байгаа юу, хэтэрхий цалгар назгай удаан байгаа юм бишүү 2019-05-09
Хүрэлээ:Аваргуудын лигийн Мадрид хотод болох шигшээ тоглолт цэвэр Английнх болохоор болов.. 2019-05-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?