ПОЧЧЕТТИНО: БИ ХӨЛБӨМБӨГТ ХАЙРТАЙ, НОГООН ТАЛБАЙГАА ДАХИН ҮНСЬЕ

2019-05-09  
 
 
Итгэмгүй явдал талбайд өрнөсөн. Тоттенхэм талбай дээрээ эхний 90 минутанд 1:0-ээр хожигдсон. Хариу тоглолтын эхний 45 минутанд 2 гоол алдаж, ерөнхий харьцаа 3:0 болсон. Үлдсэн 45 минутанд 3 гоол хийх, тэгэх мөртлөө нэмж нэг ч гоол алдахгүй байх хүнд нөхцөл тэдэнд тулгарсан. Тоглолт нэг л болж өгөхгүй байсан нь, Аяксыг Мадридын финалд хүрлээ гэх сэтгэгдлийг төрүүлж, түүнд итгэж эхэлсэн. Харин тоглолтын 2-р хагас Тоттенхэмийн талд бүрэн шилжсэн.
 
 
 

Энэ үдэш Тоттенхэмийн бразил залуугийн баярын үдэш байжээ. Тэр 4 минутын зайтайгаар 55, 59 дэх минутанд 2 гоол оруулж харьцааг 2:2 ойртуулсан. Ерөнхий харьцаа 3:2-оор Аяксын талд хэвээр үлдсэн учир Тоттенхэмд дахин нэг гоол зайлшгүй хэрэгтэй байсан. Тэр гоолыг тоглолтын нэмэлт цагт Лукас оруулж, багаа Аваргуудын Лигийн финалд хүргэлээ.

- Би юу хэлэхээ мэдэхгүй байна. Маш сайхан мэдрэмж. Энэ мэдрэмжийг удаан хадгалмаар л байна. Багтаа хувь нэмэр оруулж, Аваргуудын Лигт тоглох эрхийг олж авсандаа хөлбөмбөгчиний хувьд хязгааргүй баяртай гэж Лукач хэллээ.

-Би хөлбөмбөгт хайртай. Хайртай, дуртай хүмүүс л амжилтад хүрдэг. Би энэ үдшийг мартахгүй. Залуусдаа, фэнүүддээ, бидэнд итгэж байсан бүх хүмүүст баярлалаа. Хөвгүүд маань боломжгүй зүйлийг боломжтой болгож чадлаа. Ялалтыг булааж авлаа. Би тэдэнд итгэж байсан. Энэ багийг амжилтанд хүргэх " баатар" гэж нэрлэж болох залуус Тоттенхэмд бий гэж хэлж байсныг тэд амьдрал дээр баталлаа. Би та бүхэндээ, хөлбөмбөгтөө баярлалаа. Тоттенхэм багийн дасгалжуулагч Поччеттино ингэж хэлэв.
 
Тэдний дараагийн учраа Ливерпүүл. Мадридад тэд учирна. Аваргуудын Лигийн цом Англи улсыг зорих нь ийнхүү тодорхой боллоо.
 
 
 
 
 
 
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?