ПОЧЧЕТТИНО: БИДНИЙГ ХЭН Ч ФИНАЛЫН ДӨРӨВД ҮЛДЭНЭ ГЭЖ ТООЦОЖ БАЙГААГҮЙ

2019-05-09  

-Юуны өмнө Клопп, түүний багт баяр хүргэе. Гайхалтай хожил. Гигант баг болох Барселонаг хожиж, ялж болно гэдгийг үзүүллээ. Англи даяар төдийгүй, дэлхийн сая сая фанатуудаа баярлууллаа. Үзүүштэй, харууштай тийм л тоглолтыг Ливерпүүл дэглэсэн. Тэд бидний дараагийн учраа. Одоохондоо үүнээс өөр зүйлийг тэдний талаар хэлье. Бусдыг нь дараа ярья. Одоо бид амрах, бэлтгэлээ базаах, тактикаа боловсруулах ажилдаа орно. Аваргуудын Лиг эхэлж байхад Тоттенхэмийг Аваргуудын Лигийн шөвгийн дөрөвд үлдэнэ гэж нэрлэсэн нэг ч мэргэжилтэн олдоогүй. Бид ч хэсгээсээ шороотой шахуу л гарч ирсэн. Хамгийн сүүлийн тоглолтыг Барселона багийн талбайд хийж, 1:1-ээр тэнцсэний хүчинд хасагдах шатанд шалгарч үлдсэн. Бусдыг нь та нар харсан.

 
Ямар ч гэсэн Аваргуудын Лигийн цом Англид ирэх нь тодорхой боллоо. Хэн бэ? Гэдэг асуултанд тун удахгүй хариулна. Аяксын хувьд маш хүнд тоглолт болсон. Эхний 5 дахь минутанд гоол алдсанаар бидний тактик нурж эхэлсэн. Дараагийн гоол алдахад бид нуман тулгуурт орсон. Завсарлага бидэнд хэрэг болсон. Хоёрдугаар үеийг залуучууд маань бүрэн эзэмдсэн. Сүүлийн гоол. Хожлын гоол. Түүнийг мартаж чадахгүй. Энэ бол миний хөлбөмбөгийн амьдрал дахь хамгийн мартагдашгүй үдэш. Би хөлбөмбөгөө талархаж байна, үнэн сэтгэлээсээ тэвэрч байна. Бидэнд боломж бий. Хөвгүүд минь ямар ч өндөр давааг давах, ямар ч хэцүү даалгаврыг биелүүлэх чадвартайд би итгэдэг. Би үүнийгээ сүүлийн 6 сар давтаж буй. Та нар бол миний баатрууд. Энэ үгийг л би давтаж байна.
 
 
 
 
 
Э.ОТГОО
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХЭНТИЙН СОНГУУЛЬД ХЭН ЯЛАХ ВЭ ?