УНАЙ ЭМЕРИ: ВАЛЕНСИА ШИГ САЙН БАГИЙН ХААЛГАНД ДӨРВӨН ГООЛ ОРУУЛНА ГЭДЭГ ХОВОР ТОХИОЛДОЛ

2019-05-10  
 
 

Валенсиа багийг Унай Эмери удирдаж байсан. Тэрбээр 2014-2016 онд Европа Лигийн цомыг Валенсиа багийн хамт гурван удаа өргөж байсан түүхтэй. Тэгвэл өмнө нь удирдаж, ялалт байгуулж байсан багаа талбай дээр нь 4:2-оор хожиж Арсенал финалд шалгарлаа. Тэд Челси багтай Азербайджан улсын нийслэл Баку хотод финалдана. 

- Биднийг хожигдох байх гэх таамгыг Англичууд ч хийж байсан. Валенсиа 2 гоол оруулахад л финалд оролцох эрхийн билетийг гардах байсан нь үнэн. Тэд эхний үеийн 11 дэх минутанд гоолдож, зорилгодоо ойртсон. Бид сандралгүй, тайван тоглохыг зөвлөсөн. Аль болох давуу байдлаа ашиглах, сөрөг довтолгоон хийх, хариу гоол оруулах тактикийг баримталсан. Түүндээ ч хүрсэн. Аубамянг 17 дохь минутанд оруулсан хариу гоол тоглолтын уур амьсгалыг Арсеналын талд шилжүүлж чадсан. Төдөлгүй Лаказетта гоолдож, 2:1-ээр бид тэргүүлж эхэлсэн нь Валенсиа багийг хүнд байдалд оруулсан. Тэд задгайрсан. Үүнийг л бид сайн ашигласан. Ер нь, Испанийн аль ч баг, тэр тусмаа Валенсиа багийн хаалганд 4 гоол оруулна гэдэг хүнд даалгавар. Үүнийг хийж чадсан багийн хөвгүүдээрээ бахархаж байна. Английн хөлбөмбөг ямар өндөр түвшинд гарсныг бидний энэ тоглолт үзүүллээ гэж бодож байна. "Арсеналыг" удирдсан анхны жилдээ Европа Лигийн финалд багаа авчирсан Унай Эмери ингэж хэлэв. Түүнийг Европа Лигийн мэргэжилтэн гэдэг. Тэрбээр Арсеналтай хамт Европа Лигийн ээлжит цомоо өргөхийг хүсэж байна.

 

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?