САРРИ: ТОРГУУЛИЙН ЦОХИЛТ БОЛ АЗ СОРИЛТ БИШ...

2019-05-10  
 
 

Талбай дээрээ 1:1-ээр тэнцэж, нэмэлт цаг өнгөрөөж, торгуулийн цохилтоор Челси 4:3-аар Айнтрахт багийг мулталлаа. Тэгснээрээ Европ тивийн хөлбөмбөгийн тавцан дахь хоёр том тэмцээний финалд Английн дөрвөн баг үлдлээ. Энэ бол Европын хөлбөмбөгийн түүхэн дэх шинэ дээд рекорд болон тэмдэглэгдлээ. 2016 онд, Реал Мадрид - Атлетика Мадрид баг Аваргуудын Лигт, Валенсиа Европа Лигт финалдаж байсан ( Испани улс) дээд амжилтыг Англичууд эвдлээ.

- Английн хөлбөмбөг шинэ шатанд гарсны илрэл. Барселонаг Ливерпүүл, Аяксыг Тоттенхэм 0:3 -аас барьж хожсон. Арсенал баг Испанийн Валенсиа багийг талбай дээр нь бутниргэлээ. Бид Германы Айнтрахт багийг торгуулийн цохилтоор яллаа. Торгуулийн цохилтыг аз, сохор гэж ярих нь бий. Гэхдээ хүчирхэг нь ялж байдаг түүхтэй. Бид илүү байсан. Энэ улиралд бид 2 дахь цомынхоо финалд хүрлээ. Английн Холбооны Карабао цомд бид финалдсан. Харамсалтай нь ялагдсан. Гэхдээ энэ удаа биднийг аз тойрохгүй гэж итгэж буй. Арсенал бол сайн баг. Би өөрийн багтаа итгэж буй. Улирлын төгсгөлийн цэгийг бид зөв хатгаж чадна. Челси багийг удирдсан анхны жилээ Сарри мөн л Унай Эмерийн адил багаа цомд хүргэхийг мөрөөдөж байна.

 

 

Э.ОТГОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?