Энэ хариултыг бид маргааш, Ням гарагийн тоглолтын дараа мэдэх болно. Улирал дуусахад ердөө ганц тоглолт үлдсэн. Манчестер Сити ердөө л ганц оноогоор Ливерпүүлээс илүү, лигийг хошуучилж буй.
Манчестер Сити 95 оноотой, тоглолт бүрт дунджаар 2,56 гоол, Ливерпүүл 94 оноотой, 2,54 гоолыг оруулсан байна. Гоолын зөрүү ердөө 4 . Ням гарагт энэ хоёр багийн хэн нэг нь л тэнцсэн тохиолдолд нөгөө баг нь түрүүлэх боломжтой. Ийм л ширүүн өрсөлдөөн энэ хоёр багийн хооронд өрнөж байна.
Ливерпүүлийн хувьд өөрийн талбайдаа тоглолт хийж буй нь давуу тал. Гэхдээ өрсөлдөгч нь сул баг биш. "Чононууд" Английн топ 6 багийн шилийг даран хүснэгтийн 7-д бичигдэж буй. Тэд сүүлийн тоглолтдоо Арсеналыг 3:0-ээр бут ниргэсэн. Гэвч Барселоно багийг талбай дээрээ 4:0-ээр сөхрүүлж чадсан Ливерпүүл багийн довтолгоог Чононууд зогсоож дийлэхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. МС багийн тоглолтоос үл хамаарахыг хичээх тул тэдэнд хожил л хэрэгтэй. Тэд түрүүлбэл, 29 жилийн дараа Английн Премьер Лигийн цомыг дахин өргөх юм.
Брайтон бол Чононуудыг бодвол зөөлөн " хоол". Тэд хүснэгтийг дороосоо 4-д " тэргүүлж" буй. 37 тоглож, тоглолт бүрт ердөө л 0,96 гоол оруулсан үзүүлэлттэй улирлыг өндөрлөж буй. Мэргэжилтнүүд МС багийг хожно гэдэгт 81 хувь итгэж буй. Гэвч бөмбөг гэдэг бөөрөнхий гэдэг. Брайтон Ливерпүүлд тус болж чадах уу? Гэдгийг маргааш үзэцгээе.
Э.ОТГОО